Зэс

From Wikipedia, the free encyclopedia

Зэс
Remove ads

Зэс (Cu -гэж химийн шинжлэх ухаанд тэмдэглэдэг химийн элемент — латин. cuprum) атомын дугаар нь 29, нэгэн төрлийн химийн элемент юм. Цэвэр зэсийн гадарга нь улбар улаан өнгөтэй байдаг.

Quick facts Зэс, Дуудлага ...

Зэс нь зөөлөн металл бөгөөд маш сайн цахилгаан дамжуулах чадвартай тул, цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал, мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэнэ. Мөн дээд ургамал, амьтны маш чухал тэжээл боловч, их хэмжээний зэс нь амьтан, ургамлыг хордуулна.

Зэс нь байгаль дээр нэмэлт боловсруулалтгүйгээр шууд ашиглаж болохуйц байдалтай олддог цөөн металлын нэг юм. Хүмүүс зэсийг МЭӨ 8000 он буюу 10,000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байна. Зэс нь хүн төрөлхтний боловсруулж сурсан анхны металл бөгөөд хүмүүс зэсийг анх МЭӨ 5000 онд хүдрээс нь хайлуулан ялгаж, МЭӨ 4000 онд хэвэнд цутган хэлбэр оруулж, МЭӨ 3500 онд цагаан тугалгатай холин анхны металлын хайлш хүрлийг гарган авчээ.

Чили, АНУ, Перу, БНХАУ, Австрали зэрэг орнууд ихээхэн хэмжээний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчлэн ил уурхайгаас олборлож байна.

Thumb
Байгалийн зэс
Remove ads

Гадаад холбоос

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads