Манчэстэр Юнайтэд

Англи хэлний хөлбөмбөгийн клуб From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Манчэстэр Юнайтэд (англи. Manchester United Football Club ) нь Английн хойд нутгийн нийслэл Их Манчестерын Стретфорд хотоос гаралтай хөлбөмбөгийн клуб юм. Тэдний хамгийн том хожигдол нь 2022-2023 оны улиралд Анфилд цэнгэлдэх хүрээлэнд 7:0-ийн харьцаатай хожигдсон тоглолт билээ. Юнайтед нь 1878 онд «Ньютон Хийт L&YR ФК» нэртэйгээр байгуулагдан, 1892 онд Английн хөлбөмбөгийн лиг байгуулагдахад хамрагдах болж, 1974-75 онуудын улирлыг эс тооцвол 1938 оноос хойш Английн хөлбөмбөгийн дээд дивизэд тасралтгүй тоглож байгаа. 1964-65 оны улирлаас хойшид зургаан улирлыг эс тооцвол тус багийн дундаж үзэгчдийн тоо Английн бусад багаас илүү байжээ.[3] Английн Премьер лигийг 1992 онд үүсгэн байгуулагчдын нэг, Аваргуудын лигт 1996-97 оны улирлаас 2013-14 улирал хүртэл оролцсон, Английн хөлбөмбөгийн клубүүд дотроо хамгийн алдартай нь билээ. Юнайтедын гэр-цэнгэлдэх бол 1910 оноос түүхтэй «Олд Траффорд» бөгөөд Английн шигшээ багийн домогт «Уэмбли»-йн дараа орох 76 мянга гаруй үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн.

Quick facts Бүтэн нэр, Хоч нэр ...

«Манчестер Юнайтед» нь 1968 онд Шотланд мэргэжилтэн Мэтт Басбигийн удирдлага дор Европын цомд Португалын Бенфика клубийг 4-1 харьцаагаар хожин Английн түүхэнд анх удаагаа түрүүлсэн ба аваргын буухиагаа 1999 онд Байерн Мюнхен клубийг 2-1 харьцаагаар хожин үргэлжлүүлж, гурав дахь удаагаа 2008 онд түрүүлэхдээ нутаг нэгт Челсиг буулган авч байв. Юнайтед АХХ-ны цом буюу ФА цомд бусад багуудаас хамгийн олон, өөрөөр хэлбэл 11 удаа түрүүлжээ.[4]

2010 оны дөрөвдүгээр сард «Форбс» сэтгүүлээс 1.835 тэрбум долларын хөрөнгөтэй Юнайтедыг тухайн үеийн дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн баг гэж нэрлэжээ.

Тус клубийн 2021/2022 оны улиралд ахлах дасгалжуулагч байсан Ральф Рангникийг сольж, 2022/2023 оны улиралд Эрик Севен Хаг (нидерл. Erik Seven Hag, 1970 онд төрсөн) 2024-2025 Рубен Аморим тус багийг удирдаж байна.

Багийн ахлагчаар Португал хагас хамгаалагч Бруно Фернандес тоглож байна.

Remove ads

Цэнгэлдэх хүрээлэн (буланд)

Quick facts Мөрөөдлийн театр, Байрлал ...

Тоглогчид

Үндсэн бүрэлдэхүүн

Thumb
«Манчестер Юнайтед»-ийн домогт тоглогч Райан Гиггз
2017 оны 5-р сарын 21-ны байдлаар

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

More information Д., Байрлал ...

Зээллэгээр явсан

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

More information Д., Байрлал ...

Алдартай тоглогчид

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads