Модена
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Модена (Итали: Modena; Моден: Mòdna; Латин: Mutina, дуудлага нь Моодэна) нь По голын өмнөд биед орших, Италийн Эмилиа-Романья мужийн Модена аймагт харьяалагддаг хот буюу суурин юм.
Эрт цагт хамба ламын амьдардаг байсан тус хот өдгөө италийн спорт загварын автомашины алдартай компаниуд болох Феррари, Де Томасо, Ламборгини, Пагани автомобили болон Мазератигийн үйлдвэрүүд байрлахаас гадна Ламборгинигээс бусдынх нь төв тус хотод буюу ойр орчимд нь байдаг тул "хөдөлгүүрийн нийслэл" гэгдэн алдаршсан. Ферраригийн автомашинуудын нэг болох 360 Модена нь хотын нэрээр нэрлэгджээ. Мөн Ферраригийн бэлгэдлийн өнгөнд байх шар өнгийг Моденагийн шар гэх нь бий.
1175 онд байгуулагдсан Моденагийн Их Сургуулийг 1686 онд II Франчексо д'Эсте өргөтгөсөн бөгөөд тус сургууль нь Италидаа 2-т, дэлхийд 6-д орох эртний их сургууль болохынхоо хувьд эдийн засаг, анагаах ухаан, хууль зүйн сургалтын уламжлалаараа алдартай. Италийн Цэргийн Академи мөн тус хотод байдаг.
Тус хотоос Англи, Шотландын эзэн хааны хатан Модены Мари; цээл хоолойт дуурийн дуучин Лучиано Паваротти (1935–2007), нарийн хоолойт дуурийн дуучин Мирелла Френи; Феррари автомашины компанийг үндэслэгч Энцо Феррари (1898–1988) зэрэг алдартнууд төрөн гарчээ.
Remove ads
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads