Мөрөн

From Wikipedia, the free encyclopedia

Мөрөнmap
Remove ads

Мөрөн (монгол бичгээр мүрэн) — Хөвсгөл аймгийн төв нь хүн амын тоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот-ын дараа орно. Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбай нутагтай Мөрөн сум 2022 оны эцэст 43,441 мянган оршин суугчтай байв. Улаанбаатар хотоос 790 км зайд байрладаг. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл сумтай хил залган оршдог.

Quick facts Мөрөн ᠮᠥᠷᠡᠨ, Улс ...
Thumb
Шүхэрч Гэлэнхүүгийн хөшөө

Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Мөн 2014 онд 35 тэрбум төгрөгийн өртгөөр 34 мегаваттын Дулааны цахилгаан станц баригдсанаар хоцрогдож хуучирсан, утааны бохирдлын эх үүсвэр болсон олон уурын зуухнаасаа салж, аймгийн төвийг халаахад өмнө нь жилд 110000тн нүүрс хэрэглэдэг байсныг шинэ станцаар зөвхөн 16000тн хэрэглэдэг болгож бууруулж чаджээ.

Remove ads

Түүх

1809 онд Дэлгэр мөрний эрэгт Мөрөнгийн Хүрээ бий болсноор Мөрөн хотын түүх эхэлдэг. Сайн ноён хан аймгийн Ахай засгийн хошуу гэгдэж байсан. 20-р зууны эхэн гэхэд тус хийд нь 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ.  

Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ. Мөрөнгийн хүрээ буюу Гандандаржаалин хийд үүсэн байгуулагдаж, тэнд 21 дуган, 2000 гаруй лам нар шавилан суусан томоохон хурал номын төв болсноор хүн ам олноор суурьших болжээ. Энэхүү хүн амын бөөгнөрлийг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 1-р сарын 13-ны өдрийн 2-р тогтоолоор Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Дэлгэрмөрний хөвөөнд нүүлгэн шилжүүлснээр аймгийн төвийг “Мөрөн” хэмээн нэрлэжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны  8-р сарын 1-ний өдрийн 104 дүгээр зарлигаар 7 хороо хорин, 836 өрх, 3200 хүн ам, 10,7 мянган малтай, дунд сургууль, малын их эмчийн салбар, хоршоо сүү тосны завод, сүүний тасаг, хүний их эмчийн салбар бүхий Мөрөн хороо захиргаа гэсэн бие даасан засаг захиргааны нэгж болгосон байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 1-р сарын 9-ний өдрийн 7 дугаар зарлигаар “Сүхбаатарын  зам” нэгдлийг харъяалуулан Бүрэн сумыг шинээр байгуулж Мөрөн хороо захиргаанд аймгийн төвийг дангаар нь харъяалуулжээ. Ингэснээр Мөрөн хороо  захиргаанд 10 хороо бүхий 1650 өрхийн 11174 хүн ам, 8635 толгой мал, Худалдаа бэлтгэлийн анги, артель, хоёр цэцэрлэг, ясли, үйлчлэх тасаг, фото зургийн газар зэргийг шилжүүлсэн байна. Удалгүй  АИХ-ын  Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 26-ны өдрийн 136 дугаар зарлигаар Мөрөн нь орон нутгийн хот болсон.

1933 онд Мөрөн хот руу шилжсэн байна.

Remove ads

Уур амьсгал, газар зүй

Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Эх орны хойморт орших экологийн эмзэг орчин бүхий уул, тал, хээр, говь, цөл хосолсон хангайн бүсийн салбар уулсуудын дунд, Дэлгэрмөрөний хөндий, Дулаанхаан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1490-1550 метрийн өндөрт оршдог. Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Хүн ам

More information 1959 тооц., 1969 тоол. ...

2007 онд хүн ам нь, 40,000-аас арай бага байсан ба энэ хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна.

Хөшөө дурсгал

Нисэх буудал

Мөрөн нисэх буудал (ICAO:ZMMN, IATA: MXV) нь 2 зурвастай бөгөөд нэг нь засмал, нэг нь хайрга. Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Баруун аймаг нийслэлийн чиглэлийн нислэг энд бууж шатахуун цэнэглэдэг.

Зураг

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads