Неаполь
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Неааполь (эрт.грек. Νεάπολις, орч.— «шинэ хот»; латин. Neapolis, итали. Napoli, неап. Napule) — Италийн хот. Кампания мужийн засаг захиргааны төв. Неополитан булангийн умард хэсэгт оршдог.

Италийн гурав дахь том хот (Ром, Миланы дараа). Сая орчим хүн амтай Өмнөд Италийн хамгийн том хот (хотын захын хороололтой - гурван сая орчим). Олон улсын нисэх онгоцны буудал, автозам, далайн боомт зэрэг том тээврийн зангилааны төв юм. Албан ёсны итали хэлтэй зэрэгцэн неаполитан хэл нь нутгийн оршин суугчдын дунд өргөн тархсан байдаг.
Гэгээн Ианнуарий (латин. Januarius, итали. San Gennaro) хотын сүлд бөгөөд түүний дурсгалыг 9-р сарын 19-нд хотын баяр болгож тэмдэглэдэг байна.
Remove ads
Түүх
Неаполь хотыг эртний грекууд МЭӨ VIII зуунд Партенопа (по имени мифологической сирены) нэртэй байгуулжээ. МЭӨ IV зуунд Партенопа хотыг италичууд эзлэн нурааж удалгүй ойролцоо нь Неаполис нэртэй хот байгуулжээ. Сүүлд Ромын Бүгд Найрамдах улсын дараа нь Ромын эзэнт гүрний нэгэн хэсэг болсон байна.

VI зуунд Неаполь хотыг I Юстиниан Ромын эзэнт гүрниийг сэргээх оролдлого хийх үеэр византийчууд эзлэн авсан байна.
1224 онд Неаполитаны Их сургууль (University of Naples) байгуулагдсан байна.
1805 онд Везувий галт уул дэлбэрэхэд хотын ихэнхи хэсэг нурж 26 мянга орчим хүн нас баржээ.
Remove ads
Засаг захиргаа
Неаполь хот засаг захиргааны 10 дүүрэг хуваагддаг бөгөөд дүүрэг бүр түүхэн явцад бүрэлдсэн хэд хэдэн хотхонд хуваагддаг байна.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads