Нохой зээх

From Wikipedia, the free encyclopedia

Нохой зээх
Remove ads

Нохой зээх (Gulo gulo) нь Mustelidae овгийн бахим, булчинлаг мах идэштэн амьтан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ой тайга, Аляска, Канад, Скандинавын орнууд, Оросын Сибирь, Монгол, Хятадын хойд хэсгийн нутгаар тархан амьдардаг. Мөн АНУХадат ууланд цөөн тоогоор таарна.

Нохой зээх
Quick facts Нохой зээх, Ховордолтын зэрэглэл ...
Remove ads

Гадаад төрх

Энэ амьтан нь богино хөлтэй, өргөн дугуйдуу толгойтой, жижиг нүд, богино дугуй чих зэрэг нь баавгайтай их төстэй юм. Таван хуруутай том саврын тавхайгаар тулан явдаг нь гүн цасанд явах хөдөлгөөнийг хөнгөвчилдөг байна. Нас бие гүйцсэн нохой зээх нь дунд зэргийн хэмжээний нохойтой тэнцэхүйц, 65-87 см урт, 17-26 см сүүлтэй, 10-25 кг жинтэй байна. Зарим тохиолдолд томхон эр нь 31 кг хүрдэг. Эр нохой зээх эмээс биеэр 10 хувь том, жингээр 30 хувь илүү байдаг. Нохой зээх нь Mustelidae овгийн хуурай газар дээрх хамгийн том төлөөлөгч болно.

Зузаан, тослог, бараан арьс нь хүйтнээс сайн хамгаалдаг. Зарим нь нүүр хэсэг нь мөнгөлөг сааралдуу өнгөтэй, мөрнөөс 2 хажуу хавирга хэсгийг даган сүүлний дээхэн талд нийлсэн цайвар судалтай.

Remove ads

Галерей

Гадаад холбоос

 Commons: Gulo gulo – Викимедиа дуу дүрсний сан
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads