Опел Корса

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Опел Корса нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн 1982 оноос хойш өнөөг хүртэл үйлдвэрлэж байгаа жижиг ангиллын автомашин юм. Европын ихэнх улсуудад Опел Корса нь Опел Корса гэдэг нэрээрээ худалдаалагддаг бол Их Британийн Нэгдсэн Вант Улсад Вауксхалл Нова гэх ба Корса Б болон С нь Вауксхалл Корса гэсэн нэртэйгээр борлуулагдаж байна. Харин Японд Опел Вита, Австралид Голден Барина гэх нэртэйгээр худалдаанд гардаг.

Quick facts Опел Корса ...
Remove ads

Опел Корса А (1982-1993)

Quick facts 1. залгамж үе ...
Thumb
Опел Корса А (1987-1990)

Анхны Корсаг 1982 оны намар үйлдвэрээс гарсан. Энэ загварыг сүүлд Опел Корса А гэж нэрлэсэн бөгөөд анхандаа ЖМ компанийн Испани дахь салбар үйлдвэрт үйлдвэрлэж байснаа дараа нь нэмж германы Айзенаx хотод үйлдвэрлэв.

Корса А нь Опелийн үйлдвэрлэсэн анхны жижиг ангиллын автомашин юм. Энэ загварт урьд нь 1979 онд үйлдвэрлэсэн Кадетт D-тэй адил арын хөтлөгчийг урд хөтлөгчөөр солисон загварын үргэлжлэл болсон юм.

Германд 1983 оны хавраас эхлэн гурван хаалга, налсан ар талтай болон хоёр хаалга шаталсан ар талтайгаар гарсан байна.

1987 оны 2 сараас эхлэн Корсаг дизель мотортойгоор үйлдвэрлэсэн бөгөөд энэ мотор нь 1,5 литрийн багтаамжтай 50 морины хүчтэй байсныг сүүлд турбо болгон 67 м.x. болгон үйлдвэрлэжээ.

Корса А-г 1990 оноос эхлэн зөвхөн дөрвөн хаалгатай xувилбарыг үйлдвэрлэсэн.

1988 оны тавдугаар сард спорт загварын Корса GSi нь 1,6 литрийн 101 м.x. (үүнийг Ирмшер-Корса гэдэг учир нь Ирмшер Автомобилын ХХК-ны моторын удирдлагыг угсарсан) налуу артай лимузин загварыг худалдаанд гаргасан байна.

Зургийн цомог

Mотор

Remove ads

Опел Корса B (1982-1993)

Quick facts 2. залгамж үе ...

Опел Корса B нь 1993-2000 он хүртэл Женерал Моторс болон Опел ХК-иас европод үйлдвэрлэсэн жижиг ангиллын автомашин юм. Түүний өмнөх загвар нь Опел Корса А байсан.

Загварын түүх

Өмнөх загвараа бодвол хэлбэрийн хувьд нэлээд бөөрөнхий болж ирсэн. 1993 оны гуравдугаар сараас гурван хаалгатай налуу артай анхны Корса В гарсан бол, мөн оны наймдугаар сард намсгасан С-баганатай арын хаалганы өөрчлөгдсөн загвартай болон арын гэрэл дохио нь нарийн хэлбэртэй болсон загварыг гаргав.

Эхлээд өмнөх загварт хэрэглэж байсан 1,2-1,4 литрийн багтаамжтай бензин моторыг Корса В-д ч мөн угсран гаргасан.

1997 зунаас эхлэн шинээр зохион бүтээсэн 1,0 литрийн гурван цилиндр 40 кВ чадалтай (12 клапантай) моторын өргөтгөл хийгдэв. Энэ моторыг угсарсан загваруудад түлшний хэрэглээг багасгах үүднээс мөн серво мотортой жолооны хүрд угсарсан байна.

Техникийн үзүүлэлт

Загварын сайжруулалт

1997 оны долдугаар сард загварын шинэчлэл хийгдсэн. Үүний хүрээнд шинээр урд болон хойд гупр, хажуу талын хамгаалагч эмжээрийг өргөтгөсөнөөс гадна хажуу талд дохионы гэрлийг бүх загвартаа стандарт болгон хийж өгөв.

Корса В-ийн бас нэг хувилбар нь бага хэмжээний ачаа бараа нийлүүлэx тэрэг бөгөөд үүнийг 1993-2001 оныг дуустал үйлдвэрлэсэн Опел Комбо юм.

Remove ads

Опел Корса C (2000-2006)

Quick facts 3. залгамж үе ...
Quick facts
Thumb
Опел Корса супер 1600, Саксон-Ралли 2005 он

Опел Корса С нь 2000 оны намраас 2006 оны зун хүртэл Опел ХК болон Женерал Моторс компаниудын үйлдвэрлэсэн жижиг ангиллын автомашин юм. Түүний өмнөх хувилбар болох Корса В-г шинэчлэн гарч ирсэн дараагийн залгамж үе болов.

Зургийн цомог

Моторжуулалт

Түлш хэмнэх зорилготойгоор 2003 оны зунаас эхлэн Twinport хэмээх технологийг 1,0 болон 1,4 литрийн бензин моторт хэрэглэв. Энэхүү технологи нь цилиндр бүрд хоёр тусдаа оруулах клапан байх бөгөөд ачаалал бага үед хоёр клапангийн нэг нь хаалттай байдаг байна. Ингэж моторын өөрчлөлт хийсний дараа гурван цилиндрт моторын чадлыг хоёр морины хүчээр нэмэгдүүлсэн байна. Чадал нэмэгдсэн ч хэрэглээг багасгасан бөгөөд хэрвээ нэг их зүтгүүлэлгүй буюу тохируулан явах юм бол 100 км-т 4,5 литр бензин хэрэглэх боломжтой болгосон. Бүх моторууд нь Евро-4-Стандартын шаардлагыг хангадаг.

More information Бензин мотор, Загвар ...
Remove ads

Опел Корса D (2006-2014)

Quick facts 4. залгамж үе ...
Quick facts Бусад хэмжилт ...

Опел Корса D нь 2006 оны намраас 2014 оны намар хүртэл Опел ХК-ийн үйлдвэрлэсэн жижиг ангиллын автомашин юм. Түүний өмнөх хувилбар Корса C-г шинэчлэн гарч ирсэн дараагийн үе юм.

Корса D-г анх 2006 оны долоодугаар сарын 18-нд Лондон хотод байх British International Motor Show танилцуулсан бөгөөд түүнээс хойш мөн оны аравдугаар сараас эхлэн худалдаж авах боломжтой байв. 2014 оны аравдугаар сард түүний үйлдвэрлэлийг зогсоосон.

Ерөнхий

Корса D нь Пунто3-ZFA199 / GM-SCCS-платформ дээр Фиат Гранде Пунто-тай адил өмнөх загвараасаа бүх хэмжээсээрээ томрон хийгдсэн загвар юм. Ялангуяа урт нь өмнөх загвараасаа 160 мм урт болж нэмэгдсэн. Спорт загвартай адил гурван хаалгатай болон таван хаалгатай загваруудад түүний талбай хэр томорсон нь илт мэдэгддэг. Хурдатгалын хугацаа нь түүний хүнд жингээс шалтгаалан удааширсанаас гадна түүний дамжуулгын харьцаа нь ихэссэнтэй ч мөн холбоотой юм. Дамжуулгын харьцаа уртассанаар хэдий хүнд жинтэй ч түүний түлшний хэрэглээ нь өмнөх загвартай Корса С-ийн адил бага үлдсэн. Гадна талаасаа Корса Д нь Астра H буюу Астра H GTC-тэй маш төстэй.

Моторжуулалт

Эхний худалдаанд гарсан загварууд нь нэг литрийн гурван төрлийн бензин мотортойгоор байсан. Дизель моторын хувьд хоёр төрлөөс сонгох боломжтой байлаа. 1,0 литрийн багтаамжтай мотор нь гурван цилиндрт мотор байсан бол бусад бүх моторууд нь цуваа дөрвөн цилиндртэй байна.

Авто хийн (шингэн хий, анг. Liquefied Petroleum Gas) моторт загварууд нь түлшний стандартын 45 литрийн агуулах савнаас гадна 42 литрийн хийн савтай бөгөөд хоёр саваа хоёуланг нь дүүргэсэн тохиолдолд тэр хэмжээгээр явах зам мэдээжээр өснө.

Remove ads

Опел Корса E (2014-2019)

Quick facts 5. залгамж үе ...
Quick facts

Oпел Корса E нь 2014 оны арваннэгдүгээр сараас[5] эхлэн үйлдвэрлэж байгаа Адам Опел ХК-ийн жижиг ангиллын автомашин юм. Корса E нь энэ цуврал загварын тав дахь үеийн загвар бөгөөд найман жил үйлдвэрлэсэн Корса D-ийн залгамж болон гарч ирсэн. Түүний гаднах ерөнхий дизайн нь хамгийн жижиг ангиллын автомашины загвар болох Адамын төрхтэй төстэй ба Инсигниагийн дизайны элементийг авч ашигладаг.[6]

Тоноглолт

Нийт таван төрлийн хувилбарыг санал болгож байна:

  • Опел Selektion
  • Опел Edition
  • Опел Color Edition
  • Опел Innovation
  • Опел OPC LINE

Шинээр ксенон- их гэрэл, LED-өдрийн ойрын гэрэл, жолоочийн ассистент системүүд болох замын хөдөлгөөний тэмдэгийн танигч, замын эгнээний мэдрэгч, зайн хэмжээг заах мэдрэгч, урд талдаа мөргөлтөөс анхааруулах мэдрэгч, хол гэрлийн мэдрэгч болон харагдахгүй өнцгийг анхааруулагч зэргээс сонгон угсруулах бололцоотой. Нэмэлтээр жолооны хүрдний халаалт, ухрах үеийн арын камер болон ардаа унадаг дугуй тээвэрлэгчийг захиалж болно.

Моторжуулалт болон техникийн үзүүлэлт

More information 1.0 ЭКОТЕК, 1.2 ...
Remove ads

Цахим холбоос

 Commons: Опел Корса A – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса B – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса C – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса D – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел Корса E – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads