Орос-Украины дайн

From Wikipedia, the free encyclopedia

Орос-Украины дайн
Remove ads

Орос-Украины дайн (Украин: Російсько-українська війна, Орос: Российско-украинская война) нь Орос, Украины хооронд 2014 оны 2 сараас хойш үргэлжилж байгаа дайн юм. 2013-2014 оны туршид үргэлжилсэн Украины Евромайдан эсэргүүцлийн хөдөлгөөний төгсгөлд болсон Майдан хувьсгалаар Украины ерөнхийлөгч болон засгийн газрыг огцруулжээ. Энэ үйл явдлыг залгуулаад Орос Крымыг эзэлж өөртөө нэгтгэсэн бөгөөд Украины Оростой хил залгаа Донбас дахь салан тусгаарлах үзэлтнүүдэд цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлж эхлэсэн. 2014 оноос 8 жилийн туршид ийнхүү хэд хэдэн сөргөлдөөн гарч улс төрийн хувьд хурцадмал байдалтай байсан ба 2021 оноос Украины хил дагуу Оросын цэрэг зэвсгийн бөөгнөрөл үүсч, 2022 оны 2 сарын 24-нөөс Оросын зэвсэгт хүчин Украин руу довтолжээ.

Quick facts Орос-Украины дайн, Огноо ...

2014 оны 2 сарын 22-нд огцрохоосоо өмнө Украины ерөнхийлөгч Виктор Янукович "Европын Холбоо-Украины хоорондын холбооны гэрээ"-нээс татгалзаж, Оросын Евразийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллах шийдвэр гаргаснаар Украины зүүн, өмнөд хэсгүүдэд Оросыг дэмжсэн үймээн гарч эхлэжээ. Үүний зэрэгцээ аливаа цэргийн тэмдэглэгээгүй Оросын цэргүүд Крымын хойг руу нэвтэрч, стратегийн ач холбогдолтой байршил, дэд бүтцийн объект, засгийн газрын барилгуудыг мэдэлдээ авчээ. 2014 оны 3 сарын 16-нд Крымыг Оростой нэгтгэх зорилгоор тус мужид санал асуулгыг маргаантайгаар явуулж хоёр өдрийн дараа Оростой нэгтгэжээ. 2014 оны 4 сард Бүгд Найрамдах Донецк Ард Улс (Донецкт), Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг (Луганскт) зүүн Украин дахь салан тусгаарлах үзэлтнүүд Оросын улс төрч, цэргийн дэмжлэгтэйгээр байгуулж салан тусгаарласнаа мэдэгджээ.[11]

2014 оны 8 сард Оросын талаас тэмдэглэгээгүй цэргийн автомашинууд Украины талд буюу Донбасст нэвтэрч оржээ.[12] Оросын талаас оролцоог үгүйсгэсэн ч Донбасс дахь дайнд Орос цэргүүд оролцож, цэрэг зэвсгийн нөөц бэлтгэж байсныг илрүүлсэн.[11] 2015 оны 2 сард дайныг зогсоох зорилгоор эхлүүлсэн Минскийн гэрээнд Орос, Украины талаас гарын үсэг зурсан ч хэд хэдэн маргааны улмаас зааврууд нь бүрэн хэрэгжээгүй. Дайн зогсонги байдалтай байсаар 2019 оны 7 сар гэхэд Украины нутаг зэвсгэрийн 7 хувийг эзлэсэн гэж Укрианы засгийн газраас мэдээлжээ.[13] 2022 оны 9 сар гэхэд Украины 18 хувийг Орос эзлэжээ.[14]

2021 оны эхэнд болон 2021 оны сүүлээс 2022 оны 2 сар хүртэл Оросын тал Украинтай хил ойролцоо өөрийн болон Беларусын нутаг дэвсгэрт цэрэг зэвсгийн бөөгнөрөл үүсгэж, НАТО гэх мэт ажиглагчдын анхаарал шүүмжлэлд өртжээ. Энэ үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн өргөжилтийг шүүмжилж, Украиныг гишүүнээ болгохыг хориглох шаардлага тавьж, Украиныг хуурамч улс ба Оросын салшгүй хэсэг хэмээх үзлийг илэрхийлж байжээ.[15] 2022 оны 2 сарын 21-нд Оросын тал Донекц, Луганск дахь салан тусгаар улсуудыг хүлээн зөвшөөрч, цэргээ явуулжээ. Үүнээс 3 хоногийн дараа "Цэргийн тусгай ажиллагаа" нэрийдлээр Украиныг эзлэхээр довтолжээ.

Дайныг олон улсаас (ялангуяа барууны орнууд ба аж ахуйн нэгжүүд) шүүмжилсэн бөгөөд Украинд цэрэг зэвсэг, тусламж явуулахаас гадна Орос, Беларусьт эдийн засгийн санкцын арга хэмжээг авсан.[16]

Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads