Беларусь

From Wikipedia, the free encyclopedia

Беларусь
Remove ads

Беларусь (Беларусь: Беларусь; Орос: Беларусь, Белоруссия), албан ёсоор Бүгд Найрамдах Беларусь Улс нь Зүүн Европт орших далайд гарцгүй орон юм. Хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улс, өмнө талаараа Украин, баруун талаараа Польш, баруун хойд талаараа Литва, Латви улсуудтай хиллэнэ. Нийслэл Минск хотоос гадна томоохон хотуудыг дурьдвал, Брест, Гродно, Гомель, Могилёв, Витебск.

Quick facts Бүгд Найрамдах Беларусь Улс, Нийслэлба томоохон хот ...
Thumb
1997 map of Belarus

Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор бүрэгдсэн байдаг[14] бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд өндөр хөгжсөн улс.

Remove ads

Түүх

1237-1241 онд Монголчуудын довтолгооны үр дүнд Киев Русийн ихэнх ноёд нэг бол алга болж, эсвэл Алтан Ордын хараат болсон. Гэсэн хэдий ч Беларусийн нутаг дэвсгэр дээр Полоцкийн хаант улс зэрэг хэд хэдэн улс сүйрлээс мултарч үлдэж чадсан юм.

20-р зууныг хүртэл беларусь үндэстэн нь өөрсдийн үндэсний үзэл санааг төлөвшүүлэх боломжоор бага байсан бөгөөд энэ нь орчин үеийн Беларусь улсын нутаг дэвсгэр нь Полацкийн вант улс, Литвын Их Вант Улс, Польш-Литвын Нөхөрлөл зэрэг улсуудын мэдэлд хэдэн зууны турш байсантай холбоотой. 1918-19 онд богино настай Бүгд Найрамдах Беларусь Ард Улс бий болж, тун удалгүй Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Белорус Улс нэртэйгээр нэгдэн оржээ.

Тус улсын одоогийн хил нь 1939 онд бүрэлдэн тогтсон бөгөөд тэр үед Польш-Зөвлөлтийн дайнаар нэг хэсэг газар нутгийг Польшоос салган авч, ЗСБНБелорус Улсад нэгтгэсэн аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Беларусийн нутаг дэвсгэр Нацист Германд эзлэгдэж, хүн амынхаа гуравны нэгийг, эдийн засгийн нөөцийнхөө хагасаас илүүг алджээ[15]. 1990 оны 7-р сарын 27-нд Беларусийн ЗСБНХУ-ын Төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглал батлагдсан; 1991 оны 8-р сарын 25-нд Үндсэн хуулийн статустай болж, 9-р сарын 19-нд тус улс одоогийн албан ёсны нэрээ авсан. 1991 оны 12-р сарын 8-нд Беларусь, РСФСР, Украинтай хамтран ТУХН-ийг байгуулах тухай Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1994 оноос тус улсын Ерөнхийлөгчөөр Александр Лукашенко 30 гаруй жил ажиллаж байна. Оросын талыг баримталсан түүнийг барууныхан дарангуйлагч хэмээн шүүмжилдэг. 1996 оноос хойш Беларусь улс нь ОХУ-тай Орос Беларусийн Холбоо хэмээх нэгдмэл улс бий болгох хэлэлцээр хийж байсан.

Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг[16]. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украины үндэстний цөөнхүүд оршин сууна. 1995 онд явагдсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд тус улс беларусь, орос гэсэн 2 албан ёсны хэлтэй болсон юм.

Мөнгөн тэмдэгт нь:- беларусь рубль.

Remove ads

Тэмдэглэл

  1. 2020 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэд хэдэн улс Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөөгүй юм.[5][6]

Лавлах бичиг

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads