Оттава
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Оттава нь Канадын нийслэл бөгөөд тус улсын дөрөв дэх том хот юм. 1,190,982 метрополитан хүн амтай[11] тус хот нь Онтарио муждаа хоёрдахь том юм.[12] Оттава нь Онтарио мужийн зүүн хэсэгт, Онтарио болон Кэбэк мужуудыг зааглан урсдаг томоохон усан зам болох Оттава голын эрэг дээр оршино.
Канадад холбооны нийслэлийн тойрог гэж байдаггүй. Оттава нь Онтарио мужид багтдаг хот юм. Хэдийгээр тусдаа засаг захиргааны тойрог биш боловч Оттава нь холбооноос байгуулсан Үндэсний Нийслэлийн Бүсийн нэг хэсэг юм. Тус бүсэд мөн хөрш Кэбэкийн Гатино хот багтдаг. Бусад үндэсний нийслэлүүдийн нэгэн адил "Оттава" хэмээх нэрээр тус улсын Канадын Засгийн газрыг нэрлэж хэрэглэх нь бий.
Оттава хотын одоогийн дарга нь Жим Уатсон юм. Тэрбээр Оттава хотын 59 дэх дарга бөгөөд түүний өмнө 2006 оноос 2010 он хүртэл Ларри О'Брайен хотын дарга байжээ.
Remove ads
Газар зүй
Уур амьсгал
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Оттава
Эх сурвалж: Canadian Climate Normals 1971–2000: Ottawa CDA |
Remove ads
Оттавагийн зургууд
- Канадын Үндэсний галерей.
- Байворд захын лангуунууд.
- Канадын үндэсний баярын үеэр Байворд захын Йорк гудамж.
- Амбан захирагчийн өргөө Ридо Холл.
- Элжин гудамжны фасад.
- Нотр-Дам катедрал
- Канадын үндэсний баяраар хотын төвийн гудамжаар машин явахыг хориглодог.
- Транзитвэй дэх Вэстборо буудал.
Тайлбар
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads