Порше Панамера

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Порше Панамера нь 2009 оноос хойш үйлдвэрлэж байгаа Порше компанийн урдаа хөдөлгүүртэй, тансаг дээд ангиллын комбилимузин загварын автомашин юм.

Quick facts Порше Панамера ...

Панамера хэмээх нэршил нь Порше Каррера загварын нэртэй адил мексикийн холын замын уралдааны нэр болох Каррера Панамерикана-с уламжлалтай бий болсон нэр юм. Компани дотроо Порше 970 гэсэн бүтээгдэхүүний нэртэй.[1]

Анх 2009 онд Шанхайн автомашины үзэсгэлэн дээр олонд танилцуулсан бөгөөд яг тэр жилийнхээ есдүгээр сараас эхлэн европ, өмнөд америк болон азийн зарим орнуудад худалдаанд гарчээ.

Remove ads

Хөгжлийн танилцуулга

Гран Турисмо Панамера нь 2009 оны зургаадугаар сараас эхлэн үйлдвэрлэгдсэн. Түүний үндсэн их бие нь Поршегийн өөрийн зохион бүтээсэн хийц юм. Үйлдвэрлэлтийг нь харин Фолксваген ХК хамтран гүйцэтгэсэн ба үүнд Фолксвагений Ханновер хот дахь салбар үйлдвэрт зөвхөн их биеийг угсран будагт оруулаад үлдсэн бүх ажлыг Поршегийн Лайпциг хотод байрлах үйлдвэрт гүйцээн угсардаг байна.

Жин хэмнэх үүднээс моторын бүрхүүл таг, хаалганууд, урд карла болон арын ачааны хаалга зэргийг хөнгөнцагаанаар хийжээ. Эхний загваруудад Порше Каиеннед угсарч байсан найман цилиндртэй турбо моторыг угсарч байсан бол сүүлд нь зургаан цилиндртэй бензин мотор болон гибрид моторыг нэмсэн байна.

Remove ads

1-р үе (2009–2016)

Quick facts 1. залгамж үе ...
Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads