Порше
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Dr. Ing. h.c. F. Porsche AG (Товчилсон үгийн утга нь: Doktor Ingenieur honoris causa Ferdinand Porsche Aktiengesellschaft буюу орчуулбал: Доктор, инженер, хүндэт доктор, Фердинанд Порше хувьцаат компани) нь германы автомашин үйлдвэрлэгч бөгөөд төв нь Штутгарт хотын Цуффенхаузен дүүрэгт байрладаг. Энэ компани нь 1931 онд Поршегийн Фердинандын Штутгарт хотод анх үүсгэн байгуулсан зохион бүтээх товчооноос үүсэлтэй бөгөөд дараа нь автомашины үйлдвэрлэлд орон спорт загварын автомашин үйлдвэрлэх болсноор эхэлсэн түүхтэй. Порше нь 2009 оноос хойш Фолксваген концернд харьяалагдах болсон.


Remove ads
Түүхэн замнал
1931-1937 он: Др. Инж. х. д. Ф. Порше ХХК
1931 оны дөрөвдүгээр сарын 25-нд Фердинанд өөрийн гэсэн зохион бүтээх албан байртай болон түүндээ Др. Инж. х. д. Ф. Порше ХХК, хөдөлгүүр- болон автомашины зохион бүтээц болон зөвлөгөө гэсэн нэр өгөн бүртгүүлээд, үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. Компанийн анхны ажилтнуудын тоонд түүний хүү Поршегийн Ферригээс гадна ахлах инженер Карл Рабе, хурдны хайрцаг буюу дамжуулагчийн мэргэжилтэн Карл Фроелих, дотоод шаталтын хөдөлгүүрийн мэргэжилтэн Жозеф Калес болон тэнхлэгийн хийцийн мэргэжилтэн Жозеф Цаарадник нараас бүрдэж байлаа.
Анхны захиалгат автомашины загварууд нь хэт өндөр өртөгтэй байснаас шалтгаалан цуврал бүтээгдэхүүн болж чадаагүй. Ингээд 1933 онд Авто Унионы захиалгаар уралдааны автомашин хийх гэрээ авсан бөгөөд 16 цилиндр бүхий ардаа мотортой автомашины загвар гаргасан нь маш амжилттай болсон.
1934 онд германы автомашины аж үйлдвэрийн холбооны захиалгаар Фолксваген (ард түмэнд зориулсан хямд үнэтэй автомашин) зохион бүтээх гэрээ хийсэн бөгөөд энэ нь сүүлд КдФ-Ваген буюу Фолксваген Кэфер гэсэн нэртэй болсон. Энэ захиалгын гэрээ болон түүнээс хамааралтайгаар бий болсон шинэ компани болох Фолксваген G.m.b.H.-д Фердинанд Порше нь үндсэн захирлаар ажиллан өнөөгийн Фолксваген концерны эх суурийг тавьсан юм.
1937-1972 он: Др. Инж. х. д. Ф. Порше КГ
Түүний инженерийн товчоо нь орлого сайтай байсан учир 1937 онд коммандит гезеллшафт (германы аж ахуйн нэгжийн бас нэг хэлбэр) болгон өөрчилсөн бөгөөд энэ компанийн хэлбэр нь 1972 он хүртэл үргэлжлэв. 1937-1945 оны хооронд Порше КГ Фолксваген үйлдвэр нь нийт 20,6 сая Райхсмаркийг автомашины хөгжүүлэлт, туршилт болон бусад үйлчилгээнд зарцуулсан байна.[3] 1937 онд германы ажилчин ангид зориулсан ард түмний трактор зохион бүтээх захиалга авсан байдаг. Дэлхийн 2-р дайны үеэр Поршегийн хийсэн бүтээлүүдэд шумбагч автомашин болон бага оврын дайны зориулалттай жип буюу бартаат замын тэрэг орохоос гадна 1939 онд хөнгөн жинтэй танк үйлдвэрлэх захиалга ч авч байж. Мөн түүнчлэн танкийн загварууд болох тигер, элефант, маус зэргийн хийцийн зураг төсөл гаргах захиалгууд авч байснаас, түүний зохион бүтээсэн бензин болон цахилгаан моторт тигер танкийн хөдөлгүүрийн найдваргүй ажиллагаа болон үйлдвэрлэлтийн өндөр өртөгөөс шалтгаалан үйлдвэрлэгдээгүй юм.[4]
Поршегийн Ферри нь 1947 онд эцгийнхээ Штутгарт дахь компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн бөгөөд учир нь тухайн үед түүний эцэг Фердинанд францын дайны хоригдлоор хоригдож байсан аж.
1951 онд Фердинанд Порше нас барсны дараа түүний хүү Поршегийн Ферри компанийн хөрөнгийн талыг өвлөн авч өнөөдрийн олны мэдэх уралдааны загварын автомашин үйлдвэрлэж эхэлсэн аж. Мөн Поршегийн эмблем болон Поршегийн тугны сүлд тэмдгийг Ферри зурж гаргасан байна. Ферригийн эгч Лоуйзе Порше нь Антон Пиёхтэй суусан бөгөөд мөн компанийн хөрөнгийн үлдсэн талыг нь өвлөн авсан юм.
- Порше 356
- Порше Элефант, танкийн загвар
1972 он: Др. Инж. х. д. Ф. Порше ХК
1972 онд Др. Инж. x. д. Ф. Порше коммандит гезеллшафт гэсэн компанийн хэлбэрээс хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Эгч дүүсийн хооронд нэлээд хэд хэдэн удаа удирдлагын үүрэг хариуцлагаас улбаалан маргаан гардаг байв. Тиймээс Ферри Порше болон түүний эгч Лоуйзе Пиёх нараас хойш ахин гэр бүлийн хүмүүсийг компанийн удирдлагаар томилохгүй байх шийдвэрийг эгч дүүс гаргасан байна. Үүнээс хамааралтайгаар Фердинандын ач нар болох хөгжил хариуцсан дарга Фердинанд Пиёх, үйлдвэрлэлт хариуцсан дарга Ханс-Петер Порше болон ахлах дизайнер Фердинанд Александр Порше нар ажлаа орхин гарсан байна.
1980-аад он хүртэл цөөн тооны спорт загварын автомашин үйлдвэрлэж байсан ч түүнээсээ олсон орлого нь зах зээлд амжилттай оршин тогтнох боломжийг олгож байсан гэж өөрсдөө дүгнэн үздэг аж. Харин 80-аад оны сүүлээр долларын ханшны хэт уналтаас шалтгаалан эдийн засгийн хүнд байдалд орсон. Ингээд 1991-1992 оны хооронд нийт 23.000 автомашин борлуулсан бөгөөд энэ хугацаанд 240 сая дойч маркийн алдагдалтай ажилласан байна.
1992 онд Виедекингийн Венделин ерөнхий захирлаар томилогдон 2009 хүртэл ажилласан. Энэ хугацаанд дэлхийн хамгийн өндөр орлоготой компани, Штутгарт хотын хамгийн их татвар төлөгч компани болсноор Даймлер-Бенцийг ч ардаа орхисон байна. 2006 онд Порше нь нийт 97.000 автомашин үйлдвэрлэсэн бөгөөд энэ тоогоороо германд хамгийн жижиг бие даасан автомашин үйлдвэрлэгч компани юм.
Компанийн лого
- Ваймарын Нэгдсэн Улсын нэгэн муж улс байсан Бүгд Найрамдах Вюртемберг Улсын сүлд 1922-1933 он[5]
- Штутгарт хотын сүлд
Remove ads
Kомпанийн тухай
Үйлдвэрлэлт явуулдаг газрууд
Төв байршил болох Штутгарт хотын Цуффенхаузен дахь үйлдвэрээс гадна Лайпциг хотын салбар үйлдвэр болон бусад европын улсуудад автомашины үйлдвэрлэлээ явуулдаг. Мөн түүнчлэн Финландын Валмет Автомотиве компанид Порше Каиманыг үйлдвэрлэж байгаад сүүлд буцаан германд үйлдвэрлэх болсон. SUV буюу бартаат замын тэрэг болох Каиеннег Словакид байх Фолксваген Братиславд үйлдвэрлэдэг.[6]
Эргэлтийн хөрөнгийн тоон үзүүлэлт
a Энэ тоо зөвхөн Порше ХК-д хамаарна
b Охин компаниудтайгаа хамт нийт борлуулалтын тоо
Германы зах зээлд гарч байгаа суудлын автомашины эзлэх хэмжээ
Эx үүсвэр: Холбооны германы тээврийн газар
Remove ads
Загвар
Цуврал загварууд
Он тооллын дараалал
Remove ads
Зүүлт тайлбар
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads