Рене Декарт
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Рене Декарт (Франц: René Descartes; Латин: Renatus Cartesius, 1591 оны 3-р сарын 31-нд төрсөн- 1650 оны 2-р сарын 11-нд нас барсан) -Францын математикч, философич, физикч, физиологич бөгөөд аналитик геометрийн болон орчин үеийн философийн үндсийг тавьсан хүмүүсийн нэг, физикийн үзэгдлийн «рефлексийн механизмыг» нээсэн гавъяатан юм.
Францын «Эндр и Луара» хэмээх гол дагуух нутгийн тосгоны хурлын гишүүний хүү болон мэндэлжээ. Нэг настайд нь эх нь нас барсан бөгөөд 11 настайдаа Ла-Флешийн дунд сургуульд орж суралцжээ. Эцэг нь хуульч болгохыг хүссэн тул 1616 онд хуулийн мэргэжлийн дээд сургуульд суралцахаар орсон ч төд удалгүй гарч 1618 онд Мориц Оранскийн армид цэргийн алба хаахаар явжээ. Энэ үеэр Данийн эрдэмтэн Исаак Бахмантай танилцан тооны ухаан, физикийг судлах болжээ. 1619 оны 11-р сарын 11-нд аналтик геометрийн үндсийг тавьсан байна. Түүнээс хойш Декарт гүн ухааныг хамтатган судлаж, олон арван ном бичсэний дотроос «Оюун санаагаа удирдах нь»Regulae ad directionem ingenii(1626-1628), «Дэлхий ба хүн»Le Monde and L'Homme(1630-1633), «Арга зүйн бодрол»Discours de la méthode(1637), «Философийн эхлэл»Meditationes de prima philosophia(1641), «Гүн ухааны зарчим»Principia philosophiae(1644) зэрэг нь алдартай.

«Материалист физикийн» судалгааг хийхдээ субьективыг анхдагч, обьектив хоёрдогч болохыг тавьж идеалист үзэлтэй болохоо харуулсан юм.
Remove ads
Эшлэл
Холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads