Ростов Великий

From Wikipedia, the free encyclopedia

Ростов Великийmap
Remove ads

Ростов нь Оросын Холбооны Улсын Ярославль мужийн 31.792 оршин суугчтай (мэдээ 14. Аравдугаар сар 2010)[8] хот бөгөөд улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 225 км зайд, 1930-аад оноос хойш мөн Транссибирийн галт тэрэг зорчиж буй Москва-Ярославлийн төмөр замын дэргэд оршдог. Дон дахь Ростовоос ялгахын тулд хотын дэргэд орших Неро нууртай холбон Неро дахь Ростов буюу Нерогийн Ростов эсвэл Ярославлийн Ростов гэж бас нэрлэдэг. Хот оросын аялал жуулчлалын чухал төв болох Алтан цагаригт харьяалагдана. 18-р зууныг хүртэл тус хотыг Ростов Великий хэмээн нэрлэдэг байсан ба энэ нь монголоор «Их Ростов» хот гэх утгатай юм.

Quick facts Ростов Ростов, Улс ...
Remove ads

Түүх

Ростов нь оросын хамгийн эртний хотуудын нэг. Несторын он дараалалд Ростов хотыг анх 862 онд дурдсан байдаг. 988 оны орчим Цэцэн Ярославын удирдлаганд бие даасан вант улсын бүрэлдэхүүний төв болжээ. 991 онд Киевийн Русийн анхны эпархи (хамба ламын сүм) бий болов. 1015 онд Борис ван хорлогдон үхэв. Тэр Оросын Үнэн Алдартны Сүмийн анхны гэгээнтэн байсан юм.

1113 онд Ростов нь ахиад Юрий Долгорукийн байгуулсан вант улсын төв нь болжээ. 1125 онд тэрбээр вангийн ордыг Суздаль руу нүүлгэсэн нь бояруудын нөлөөнөөс зайлах арга нь байлаа. 1207 оноос 1219 оныг хүртэл Константин Всеволодовичийн ноёрхлын үед хот дахин вант улсын төв болов. Энэ үед хотод хүн ам шигүү суурьшсан, вангийн ордонтой, бояруудын төвтэй болон иргэний хамгаалалттай байв. Хотын иргэдийн дийлэнхийг худалдаачид болон гар урчууд бүрдүүлж байлаа. 1238 онд Монголчуудын аян дайны хөлд өртөн хот юу ч үгүй сүйрчээ.

1474 онд их ван III Иван Ростовыг Москвагийн Их Вант Улсад нэгтгэн авснаар хот улс төрийн нөлөөгөө үндсэндээ алдав. Соёл, архитектур, шашны үүднээс авч үзвэл түүний ач холбогдол дараагийн зуунуудад өссөн байдаг. 18-р зуунаас хойш жил бүр зохион байгуулагддаг худалдааны зах ба 19-р зуунд нэхмэлийн үйлдвэрүүд байгуулагдсан нь хотын эдийн засгийн хөгжлийг тодорхойлсоор ирэв.

Remove ads

Хүн амын өсөлт

More information Он, Хүн ам ...

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээлэл

Зургийн цомог

Цахим холбоос

 Commons: Ростов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads