Суздаль

From Wikipedia, the free encyclopedia

Суздальmap
Remove ads

Суздаль нь Оросын Холбооны Улсын Төв Холбооны тойрог дахь Владимир мужийн хот юм. Тус хот нь улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт 220 километрийн зайд, мужийн төв Владимираас умард зүгт 26 км-ийн зайтай, Каменка голын эрэг дээр оршдог. Нийт 10.535[10] оршин суугчтай энэхүү хот нь оросын эртний хотуудын тоонд орохоос гадна Алтан цагариг хэмээн нэрлэгддэг хотуудын нэг юм.

Quick facts Суздаль Суздаль, Улс ...
Remove ads

Түүх

Суздаль нь Оросын хамгийн эртний хотуудын нэг. 10-р зуунд слав гаралтай иргэд (Кривичүүд) Смоленскийн ойр орчмын нутгаас гарч, үржил шимт хөрс бүхий Суздалийн нутагт ирэн суурьшжээ. Гэхдээ археологичид энэ нутагт 9-р зуунд суурин байсныг илрүүлсэн байдаг. Хамгийн анх 1024 оны судар бичигт хотын тухай тэмдэглэгдсэн байдаг аж. Суздалийг тойрон битүү ой байх ба энэ нь нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах байгалийн хамгаалалт болдог байжээ. Энэ үед Суздаль нь Ростовоос гаднах зүүн хойд Русийг бараа таваараар хангадаг худалдааны төв суурин болсон байв. 12-р зууны эхээр нэгэн хэрэм бий болов. Энэ кремль нь Каменка гол өнөөгийн Суздаль хот руу эргэх мушгиан дээр баригджээ. Хотын ид цэцэглэх үеийг ван Юрий Долгорукий Суздаль хотыг Владимир-Суздалийн Вант Улсын вангийн суурин болгосон үе хэмээн үздэг. Түүний хүү Андрей Боголюбский вангийн харшаа мөн л боярчуудаас зайлуулан цааш Владимир луу шилжүүлжээ. Тэглээ гээд хотын ач холбогдол буурсангүй, харин ч улам том худалдааны төв болон хөгжив. 1238 онд Бат хааны удирдлагаар Алтан Ордны Улсын цэргүүд Владимир-Суздалийн Вант Улсыг дайлан эзэлснээр хотын хөгжлийг бүрмөсөн зогсоожээ. Энэ тулаанд хотын олон эцсээ хүртэл тэмцсэн ч, монголчууд хотыг эзлэн, эд баялгийг дайны олз болгон авч, зарим хэсгийг нь бүр газрын хөрстэй тэгшилсэн байна.

1222 оноос 1235 оны хооронд Суздалийн хэрмэн дотор Бурхны эхийн төрөлт цогчин дуган баригдсан ба үүний дийлэнх хэсэг нь баригдсан хэвээрээ байгаа учир өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн хамгийн эртний оросын үнэн алдартны сүмийн барилгуудын нэг юм. 14-р зуунд Суздаль хот өдрөөс өдөрт улам бүр хүчирхэгжиж буй Москвагийн Их Вант Улсаас тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Доод Новгородтой нэгдэн, Суздаль-Доод Новгородын Вант Улсыг байгуулав. Гэвч 1392 онд Суздаль хамба ламын төвөөсөө унан, Москватай нэгдэв. Үүгээр Суздалийн улс төрийн төв байсан үе дуусгавар болжээ. Гэхдээ хамбын төв нь үлдсэн болохоор шашны чухал төв болон хувирав. Маш олон чулуун сүм, хийдийн барилгыг шинээр барьсан, эсвэл хуучин байсан модон сүм, хийдийг нураан, түүний суурин дээр дахин чулуугаар шинэчлэн босгов. 13-17-р зууны хооронд баригдсан шашны барилгуудын тоонд жишээлбэл Александрын хийд, Васильевын хийд, Покровын хийд зэргийг нэрлэж болно.

17-р зуунд Суздаль ахиад л хүнд цаг үетэй тулгарав. Крымын татарууд[11] болон Польш-Литвын Нэгдсэн Улс хоёр ч удаа довтолсноос гадна хэд хэдэн удаа их түймэр гарч, мөн тахал тархсан байна. Гэхдээ энэ зууны хоёрдугаар хагаст хот энэ бүх гамшгаас өндийн босч чаджээ. 18-р зууны сүүлээр хийсэн засаг захиргааны шинэчилсэн хуваарийн дагуу Суздаль шинээр байгуулагдсан Владимир губернийн тойргийн төв болов. 19-р зуунд хотод аж үйлдвэр бараг хөгжөөгүй, газар тариалан голчлон эрхэлсэн хот байв. Мөн түүнчлэн Москва, Доод Новгородын хооронд тавьсан төмөр замын шугам ч Суздалийг тойрон өнгөрчээ.

Хүн амын өсөлт

More information Он, Оршин суугч ...

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Remove ads

Ах дүүгийн барилдлагатай хот

Цахим холбоос

 Commons: Суздаль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads