Рязань
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Рязань (оросоор Ряза́нь) — Орос улсын Рязань мужийн төв, таван бум гурван түмэн хүнтэй хот.
Remove ads
Түүх
Рязанийн түүх нь угтаа хэд хэдэн хотын түүх юм. Рязанийн Вант Улсын нийслэл нь угтаа Ока голын адгаас зүүн урагш 50 орчим километрийн зайтай оршиж байв. Энэ газар өнөөдөр Хуучин Рязань (Старая Рязань) гэх нэртэй тосгон бий. Энд 965 онд Святослав Игоревич ван анх нэгэн цайзыг босгожээ. 1237 онд Бат хаанаар удирдуулсан Монголчууд тус ван улсын нийслэлийг сүйтгэсний дараа Переяславлийг 14-р зуунд нийслэлээ болгов. Переяславль нь өнөөгийн Рязанийн нутаг дээр өмнө нь бий болсон ба энэ хоёр хот нь хоёулаа Ока голын хөвөөнд орших бөгөөд тухайн үедээ чухал худалдааны зам байсан аж.
Рязань буюу Переяславлийг хотын зэрэгт өргөсөн албан баримт байдаггүй. Рязань гэх нэр нь хамгийн анх 1096 оны нэгэн баримтад бичигдсэн байх ба агуулга нь нэгэн томоохон вангийн айлчлалын тухай байна. Өнөөгийн Рязань хотын 900 жилийн ойг тэмдэглэхэд баримталж буй гэрчилгээ нь 1095 онд Санкт Николайн сүмийг барьсан баримтад тулгуурладаг юм байна.
Хүн амын өсөлт
Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ
Remove ads
Зураг
- Рязань дахь Невийн Александрын сүм
- Рязанийн өртөө
- Хонхт цамхаг дээрээс Резанийг харсан байдал
- Рязанийн драмын театр
Уур амьсгал
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Рязань
Эх сурвалж: Roshydromet |
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Рязань – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads