Орос хэл
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Орос хэл (орос. Русский язык) бол Энэтхэг-Европын хэлний язгуурын слав хэлний дорнод дэд бүлэгт багтдаг. Оросын Холбооны Улсын албан ёсны хэл бөгөөд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад өргөн хэрэглэгдэж ирсэн. Эдүгээ орос хэлийг төрөлх хэлээ гэж үздэг 160 сая орчим хүн байна. Бичиг үсгийн хамгийн эртний дурсгал нь манай эриний 10-р зуунд хамаарагддаг байна.
Remove ads
Орос хэл бол НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм. «Language Monthly» (№ 3, 1997) сэтгүүлийн мэдэгдэж буйгаар дэлхий дээр 300 сая орчим хүн орос хэл мэддэг бөгөөд тэдний 160 сая нь төрөлх хэлээ гэж үздэг бол 110 сая орчим хүн хоёр дахь хэлээ гэж үздэг байна.
Өнөөгийн байдлаар орос хэл нь Беларусь улсын төрийн хоёр хэлний нэг бөгөөд Казахстан болон Киргиз улсад албан ёсны хоёр хэлний нэг гэж тодорхойлдог байна.
Гэллапын судалгааны хүрээлэнгийн (Gallup, Inc), хуучин ЗХУ-д багтаж байсан Бүгд Найрамдах Улсуудад орос хэлний талаарх санал асуулгаар Беларусийн хүн амын -92 %, Украины -83 % , Казахстаны - 68 %, Киргизийн- 38 % орос хэлийг сонгосон байна.
Remove ads
Орос цагаан толгой
А а | Б б | В в | Г г | Д д | Е е | Ё ё |
Ж ж | З з | И и | Й й | К к | Л л | М м |
Н н | О о | П п | Р р | С с | Т т | У у |
Ф ф | Х х | Ц ц | Ч ч | Ш ш | Щ щ | Ъ ъ |
Ы ы | Ь ь | Э э | Ю ю | Я я |
Үзэх: Монголд орос хэл
Тэмдэглэл
- Бүгд Найрамдах Узбекистан Улсын хууль тогтоомжийн дагуу орос хэл нь албан ёсны хэлний хувьд ямар ч статусгүй. Уг заалтад зөвхөн "Иргэдийн хүсэлтээр төрийн нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээс бүрдүүлсэн баримт бичгийн эх бичвэрийг орос хэл дээр, боломжтой бол хүлээн зөвшөөрөгдсөн бусад хэлээр олгоно" гэж заасан байдаг. "Uzbekistan: Law "On Official Language"". Архивласан огноо 8 May 2019. Татаж авсан: 13 November 2021.
Лавлах холбоос
Гадаад холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads