Санчир

Нарнаас 6 дахь гариг From Wikipedia, the free encyclopedia

Санчир
Remove ads

Санчир нь нарны аймгийн хоёр дахь том гараг (Бархасбадийн дараа), нарнаас тоолбол зургаа дахь гараг юм. Санчир болон Бархасбадь, Далайн ван, Тэнгэрийн ван нарыг хийн аварга гаргууд гэдэг.

Quick facts Апоцентр, Перицентр ...

Санчир гараг нь устөрөгч болон бага хэмжээний гели зэргээс тогтоно.[10] Бүтэц нь чулуулаг, мөснөөс тогтох цөм, металл устөрөгчөөс тогтох манти ба хийн гадаад давхраа юм. Гаднах атмосфер нь ерөнхийдөө өнгөлөг биш ч гэсэн хааяа удаан орших онцлогууд бий болдог. Санчир дээр салхины хурд 1,800 км/цагт хүрэх бөгөөд энэ нь Бархасбадийнхаас харьцангуй их юм. Татах хүч нь дэлхийн болон Бархасбадийн хүчүүдийн дундаж орчим юм.

Thumb
Санчир гаргийг 2013 оны 7 сарын 19-нд Кассини хөлгөөс нарны сүүдэр талаас нь авсан зураг
Remove ads

Дагуул

Санчир нь мөс, бага хэмжээний чулууны хэлтэрхий, тоосноос тогтох цагаригийн системтэй. Одоогоор уг гаргийг тойрон эргэлдэх 82 дагуулаас гадна зуу гарам дагууланцрууд цагариг дотор оршино. Санчирын хамгийн том дагуул Титан нь нарны аймгийн хоёр дахь том дагуул (Бархасбадийн Ганимедийн дараа орно) бөгөөд Буд гаргаас ч том хэмжээтэй. Үүнээс гадна ихээхэн хэмжээний агаар мандалтай цорын ганц дагуул юм.[11] Мөн Санчирын дагуул Энселадусын өмнөд туйлын мөсөн бүрхүүл доор шингэн ус байгааг тогтоосон. Санчир гаргийн 3 дахь том дагуул болох Япетус нь одоогоор нарны аймагт мэдэгдэж байгаа хамгийн том гидростатик тэнцвэрт бус биет юм. Лапетус нь Италийн одон оронч, математикч Живанни Доминико Кассинийн(1625-1712) нээсэн Санчир гаргиЙн 4 дагуулын (Япетус, Тетис, Реа, Дионе) нэг нь.

Санчирын англи нэр Saturn нь Ромын хөдөө аж ахуй, ургацын бурхан Сатурны нэрээр нэрлэгдсэн. Одон орны тэмдэг нь тухайн бурхны хадуур болно (юникод: ♄).

Thumb
Санчир гаргийн өмнөд туйлын туяаг хосолмол спектрийн аргаар тодруулж авсан зураг
Remove ads

Нэмэр

Цахим холбоос

 Commons: Санчир – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads