Температур

From Wikipedia, the free encyclopedia

Температур
Remove ads

Температур нь биеийн халалтын зэргийг хэмжих нэгжийг хэлнэ. Тэмдэглэгээ нь Т. Температурын хэмжээг илэрхийлэх олон төрлийн нэгжийн шаталбар байдаг. Жишээ нь: Кельвиний, Цельсийн, Фаренгейтын шаталбар гэх мэт. Температурыг хэмжих багажыг термометр гэнэ.

Quick Facts Физикийн тоо хэмжээ, Тоо хэмжээ- ба нэгжийн систем ...
Thumb
Сарын дундаж дулааны хэмийг харуулсан дүрслэл
Thumb
Жилийн дундаж температур

Температур нь байгалийн шинжлэх ухааны бүх салбарт маш чухал хэмжигдэхүүн юм. Температурын үндсэн физик тодорхойлолтыг термодинамикаар тодорхойлдог.

Аливаа биеийн температур нь хэсгээс хэсгийн хооронд болон цаг хугацаа өнгөрөхийн сацуу байнга хувьсан байдаг. Үүнийг жижиг термометрээр юм уу эсвэл тухайн биетийн дулааны цацаргалтыг бүртгэн харж болно. Хэрвээ биетийн температур хэт хурдан өөрчлөгдвөл, эсвэл хэт жижиг хэсгийн температур өөрчлөгдвөл температурыг хэмжихэд хүндрэлтэй болох бөгөөд зарим тохиолдолд хэмжих боломжгүй болно.

Хүрээлэн буй гадаад орчинтой энерги болон бодис солилцохгүй байгаа биетийн температур аяандаа нэгэн жигд болдог. 2 бие дулаан солилцоход халуун биеээс хүйтэн бие уруу дулаан дамждаг. Ижил температуртай хоёр биеийн хооронд дулаан солилцол явагдахгүй. Эдгээр ижил температуртай биесийг дулааны тэнцвэртэй биес хэмээдэг.

Онолын үүднээс байж болох хамгийн хүйтэн температур бол 0 К буюу ойролцоогоор -273.15°C юм. Үүнийг абсолют тэг хэм буюу абсолют тэг температур гэдэг. Абсолют тэг температурлуу дөхөж болох боловч яг абсолют тэг хэмийг бодит физикийн системд гарган авах боломжгүй юм.

Remove ads

Температурын хуваарилалт болон түүний нэгж

More information , ...
More information Хэмжилтийн утга \ Нэгж, Фаренгейтийн градус ...
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads