Солир

From Wikipedia, the free encyclopedia

Солир
Remove ads

СолирТэнгэрээс унагч чулуу юм.[1][2][3]

Thumb
Канад улсын Оттава хотын байгалийн түүхийн музейн үзмэр.

Гараг хоорондын орон зайд янз бүрийн нас бүхий элдэв төрлийн тоос, шороо, том жижиг хатуу биетүүд оршдог. Дэлхийн гадарга тоосны ширхгээс хэдэн кг жин татах чулуу хүртэлх янз бүрийн хэмжээтэй сансрын биетээр байнга "бөмбөгдүүлж" байдаг.[4] [5][6][7][8] Эдгээр биетүүд нь дэлхийн хийн мандалд цагт 60,000 км ба түүнээс ч их хурдтайгаар орж ирэн агаарын үрэлтийн улмаас хайлж шатна. Эдгээрийг дотор нь гурав ангилна.[9] Үүнд:

  • Солирын биетүүд — Сансрын орон зайд буй тоосны хуримтлал буюу чулуулгийн хэлтэрхий юм.
  • Толир — Хийн мандалд орж ирэн шатаж буй биетийн харагдах хэсэг юм. "Од харвах" нь чухамдаа толир шатаж буйн илрэл юм.
  • Солир — Шатаж дуусалгүйгээр дэлхийн гадарга дээр унаж ирэх толирын биетийг солир гэдэг. Солирыг унасан газрынх нь нэрээр голдуу нэрлэнэ. Ийм замаар дэлхий дээр унаж ирдэг 200 тн орчим биетийн ихэнх нь тоосны жижиг ширхэг төдий ч 20 орчим нь солир байдаг.

Найрлагаас нь хамаарч солирыг 3 төрөлд хуваадаг. Үүнд:

  • Төмөр солир — 5-10 хувь нь никель агуулсан төмөрлөг,
  • Чулуун солирСиликатын төрлийн эрдэс чулуулаг ихтэй,
  • Холимог солир

Чулуун солир их байх магадлалтай боловч олдсон солирууд ихэнхдээ төмөр солир байдаг.

Thumb
Солирын биет нь дэлхийн агаар мандалыг нэвтлэн газарт буун солир болж буй үзэгдэл.

Дэлхийн гадарга дээр том солир унаснаас үүссэн өвөрмөц хэлбэр нь сарны гадаргад зонхилдог өрх тогооноос ялгаагүй байдаг.

Монголд солир унаж байсан мэдээ олон. Жишээ нь, 1933 онд Өмнөговь аймагт Ноён Богд, Говь-Алтайд Аж Богд (582 кг жинтэй) зэрэг солир унажээ. Хамгийн том нь Ховд аймгийн Булган сумын нутаг дахь 20 тн Мөнгөн дөш солир юм.[10]

Remove ads

Солиртой холбогдолтой зургийн цомог

Эшлэл

Холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads