Тамга

From Wikipedia, the free encyclopedia

Тамга
Remove ads

Тамга гэдэг нь албаны болон бусад бичиг баримтыг баталгаажуулах үед ашиглаж ирсэн хэрэгсэл юм. Тамга нь эрт үеэс хэрэглэж эхлэхдээ цаас, шавар баримал, хөшөө дурсгал, төмөр эдлэл, торго даавуу бүхий зураг, сэлт дээр ямар нэгэн дүрсийг билэгдэл болгон товойлгон дүрслэн уг зүйлээ тодорхой нэг эзэнтэй гэсэн ойлголт өгөх зориулалттай бүтээгдсэн. Эрт үеэс үүрэг зориулалтаараа төрийн болон хувийн компани зэрэгт хуулийн дагуу хэрэглэж буйг тамга, хувь хүн өөрийн хүсэл сонирхолд тулгуурлаж, зөвхөн өөрийгөө илэрхийлэх зориулалттай бол тэмдэг гэж нэрлэж ирсэн. Аман ярианд тамга, тэмдэг гэсэн хоршоо үгээр хэрэглэдэг.

Thumb
Хайду ханы тамга
Remove ads

Түүх

Thumb
Богд хааны шашин төрийг хослон барих төрийн тамга

Хүн үүссэн үеэс хадан дээр амьтны дүрст тэмдэг үлдээсэн зүйл ажиглагддаг. Энэ нь тамга үүсэх анхны эхлэл болсон гэж үздэг. Энэ нь сүүлдээ хөгжсөөр үсэг бичиг үүссэн үед дөрвөлжин эсвэл зуувин, дугуй , гурвалжин зэрэг дүрсэн дотор дүрс буюу үг сийлж, үлдээх замаар хамгийн анхны тамга төст дүрсийг эртний Мисир, Шүмерийн хотууд, эртний Ся, Шан улсуудын хотуудаас ваар, зураг, модон дээр сийлж үлдээсэн байдлаар олдож ирсэн. Төрт улсууд үүссэн цагаас хот улсууд, жижиг улсын хаад, ноёдын хэрэглэх тамга нь энгийн иргэний тэмдэг хоёрын зааг ялгаа үүсч эхэлсэн. Ингэхдээ төрийн тамга нь дорно дахинд дөрвөлжин хэлбэрийг олсон бол, өрнө дахинд дугуй хэлбэр бүхий тамга хэрэглэж байсан. МЭӨ III зуунаас хойш тамга нь тухайн бүс нутаг, орны авианд тааруулсан үсэг бичгээр үйлдэх болсон өнөө хүртэл тасарашгүй иржээ. Харин хувийн тэмдэг нь ямар нэгэн дүрс, билэгдэл, эзэн хүнийг илэрхийлэх бичиг сийлсэн хэдий ч, албаны тамгаас жижиг хэмжээтэй байв.

Remove ads

Холбоотой мэдээлэл

Цахим холбоос

 Commons: Тамга – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Тамга – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads