Ази

тив From Wikipedia, the free encyclopedia

Ази
Remove ads

Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст гадаргуугийн 8.7%, хуурай газрын 30%-ийг эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна. Ази тивд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 50 улс байдаг.

Quick facts

Ази тив Европ тивтэй холбоотой бөгөөд Евразийн эх газар хэмээнэ. Тэгээд Ази, Европын хил хязгаарыг хэд хэдэн янзаар зурдаг. Дийлэнх олонхын үздэгээр баруун тал нь Улаан тэнгис, Суэцийн суваг, Хар тэнгис, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Урал гол, Уралын нуруугаар зурдаг. Зүүн тал нь Номхон далай хүрч, өмнөд талаараа Энэтхэгийн далай, умард талаараа Умард мөсөн далайд тулдаг.

Ази тив эртний түүхтэй, эртний соёлтой, яс үндэс, хэл соёл, төр засгийн уламжлал олон янз, байгалийн тогтоц өвөрмөц, газар газарт харилцан адилгүй байна.

Remove ads

Газар зүй

Талбай: 44,579,000 км² (арлуудыг багтаасан)[1]
Арлуудын талбай:2001 мян. км²
Далайн түвшнээс дээших дундаж өндөр:960 метр
Далайн түвшнээс хамгийн өндөр цэг:8848 метр (Жомолунгма у.)
Далайн түвшнээс хамгийн нам доор цэг: −405 метр (Сөнөсөн тэнгисийн мандал)
Туйлын умард цэг: Челюскин хошуу
77° 43' х.ө.
104° 18' з.у.
Туйлын өмнөд цэг: Пиай хошуу
1° 16' х.ө.
103° 30' з.у.
Туйлын өрнөд цэг: Баба хошуу
39° 29' х.ө.
26° 04' з.у.
Туйлын дорнод цэг: Дежнёвын хошуу
66° 05' х.ө.
169° 40' з.у.
Азийн газар зүйн төв цэгийн ойрх хот: Эрхүү, Кызыл
Remove ads

Бүсчлэл, улс орон

Thumb
Азийн бүсчлэл: Баруун Ази, Төв Ази, Умард Ази, Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази
Thumb
Азийн хэлний аймгууд
Thumb
 : Хятад-Төвөд хэлний язгуур
 : Энэтхэг-Европын хэлний язгуур
 : Дравид хэлний язгуур
 : Алтай хэлний язгуур
 : 3 бүлэг - Япон хэлний язгуур (магадгүй Алтай), Солонгос (магадгүй Алтай), болон Энэтхэг-Хятадын хэл
 : Австронез хэлний язгуур
 : Австроази хэлний язгуур
Thumb
Хүн амын нягтралаар улс орнуудын газрын зураг
Thumb
Өмнөд Азийн хэлний аймгууд
More information Бүс, улсын далбаа, улсын нэр, Газар нутгийн хэмжээ (км²) ...
Тайлбар: Египет-н хэсэг (Синайн хойг) нь газар зүйн хувьд Баруун Азид байрлана.
Remove ads

Лавлах бичиг

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads