Танзани эсвэл
Тасманниа хуудастай андуурч болзошгүй.
Бусад утгыг, "Тасмани (салаа утга)"-с харна уу.
Тасмани нь Австралийн арал бөгөөд мөн ижил нэртэй муж улс юм. Тасмани арал Австрали тивийн зүүн өмнөд үзүүрээс 240 км зайтай орших бөгөөд Бассын хоолойгоор тусгаарлагддаг. Тасмани муж улсад Тасмани арал болон эргэн тойрны жижиг арлууд орно. Тасманийн хүн ам 2022 оны тооцоогоор 4571 165 [11] байсан бөгөөд нутаг дэвсгэр нь 68,401 км2 юм. Уг арлыг Абел Тасман 1642 онд нээсэн тул сүүлд 1856 онд түүний нэрээр нэрлэсэн ажээ.
Quick facts Улс, Холбооны өмнө ...
Тасмани Tasmania (Англи)lutruwita ( Палава кани) [1] |
---|
|
Төрийн далбаа Сүлд |
Хоч(нууд): - Тоззи
- Алиман арал
- Амралтын арал
|
Уриа: Ubertas et Fidelitas (Латин)(Монгол: Үржил шим ба үнэнч чанар) |
 Австрали дахь Тасманийн байршил Coordinates: 42°S 147°E |
Улс | Австрали |
---|
Холбооны өмнө | Тасманийн колони |
---|
Холбоо | 1 сарын 1, 1901 он |
---|
Юуны өмнөөс нэрлэсэн | Абель Тасман |
---|
Нийслэл ба томоохон хот | Хөүбарт 42°52′50″S 147°19′30″E |
---|
Засаг захиргаа | 29 орон нутгийн засаг захиргааны бүс |
---|
Ард түмний нэршил | |
---|
|
|
• Хаан | III Чарльз |
---|
• Амбан Захирагч | Барбара Бейкер |
---|
• Ерөнхий Сайд | Жереми Роклиф (Либерал) |
---|
|
Хууль тогтоох байгууллага | Тасманийн Парламент |
---|
• Дээд танхим | Хууль тогтоох зөвлөл |
---|
• Доод танхим | Ассамблейн Танхим |
---|
Шүүх | Тасманийн дээд шүүх |
---|
|
| 12 сенатор (76-аас) |
---|
• Төлөөлөгчдийн танхим | 5 суудал (151-ээс) |
---|
|
• Нийт | 90758 км2 (7) |
---|
• Газар | 68401 км2 |
---|
• Ус | 22357 км2 |
---|
Хамгийн өндөр цэг (Осса уул) | 1,617 м (5,305 фут) |
---|
|
• 2022 тооцоо | ▲ 571,165[2] (6) |
---|
• Нягтаршил | 8.3/км2 (4) |
---|
ДНБ (нэрлэгч) | 2020 тооцоо |
---|
• Нийт | ▲ $32.102 тэрбум[3] |
---|
• Нэг хүнд ноогдох | ▲ $59,779 |
---|
ОТББИ (2016) | 44.8[4] дунд · 3 |
---|
ХХИ (2021) | ▲ 0.921[5] маш өндөр |
---|
Цагийн бүс | UTC+10:00 (АЗСЦ) |
---|
• Зун (ЗЦ) | UTC+11:00 (АЗЗЦ) |
---|
Шуудангийн товчлол | TAS |
---|
ISO 3166 код | AU-TAS
|
---|
|
|
Цэцэг | Эквалипт (Eucalyptus globulus)[6] |
---|
Сүүн тэжээлтэн | Тасманийн чөтгөр (Sarcophilus harrisii)[7] |
---|
Ургамал | Арьсан мод (албан бус) (Eucryphia lucida)[8] |
---|
Өнгө | Ногоон (PMS 342), ШарУлаан хүрэн (PMS 114), & Maroon (PMS 194)[9]
|
---|
Хүдэр | Крокоит (PbCrO4)[10] |
---|
|
Вебсайт | tas.gov.au |
---|
Close
Тасмани нь харьцангуй бага хөндөгдсөн өргөн уудам байгальтай тул Байгалийн муж улс болон "Урам зоригийн арал"[12] хэмээн өргөмжлөгджээ. Албан ёсоор Тасманийн нутаг дэвсгэрийн бараг 37% нь дархан цаазат газар, үндэсний парк, Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.[13] Тус арал нь хамгийн хойд цэгээс хамгийн урд цэг хүртэл 364 км бөгөөд баруунаас зүүн тийш 306 км өргөнтэй юм.
Тасманийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь Хөүбарт бөгөөд тус хотод Хөүбарт, Глинорчи, Клэренс хотын бүсүүдийг хамарна.
Антарктидын хавийн Маквэйрий арал мөн тус муж улсын захиргаанд, Хюон хөндийн зөвлөлийн орон нутгийн бүсэд багтдаг.