Азот
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Азот нь өнгө, үнэр, амтгүй, өргөн хэрэглэгддэг инерт хий. Химийн тэмдэглэгээ нь N, атомын дугаар нь 7.
1772 онд Даниэль Рутерфорд нээсэн. Дэлхийн агаар мандлын эзэлхүүний 78.1%-ийг бүрдүүлнэ. Азот нь бүх төрлийн амьд организмын эд (tissue) болон амин хүчлийг бүрдүүлэгч химийн элемент юм. Хоёр тогтвортой изотоптой, 14N - 99,635 % ба 15N - 0,365 %. Азотыг анх аммоний нитритийг задлан гарган авсан.
Remove ads
Шинж чанар
Азот нь батжилт муу, химийн идэвхи сул, галыг дэмждэггүй.
Биологийн үүрэг
Мөн үз: Азотын цикл ба Азотын цикл дэх хүний оролцоо
Азот нь, Дэлхий дээрхи амьдралын чухал хүчин зүйлүүд (органик нэгдлүүд) болох амин хүчил ба нуклейний хүчлүүдийн гол барилгын материалуудын нэг юм.[9]
Агаарт байгаа элемент (дан) азот нь шууд амьтан эсвэл ургамалд хэрэглэгдэх боломжгүй ба дээд ургамал болон амьтанд шингэцтэй болохын тулд азот нь фиксацилагдсан (нийлмэл болж өөрчлөгдсөн) байх шаардлагатай. Хур тунадас нь ихэвчлэн, тодорхой хэмжээний аммиак болон нитратыг агуулдаг ба эдгээр нь, цахилгаан болон бусад атмосферийн цахилгаан үзэгдлүүдийн нөлөөгөөр үүсдэг.[10] Үүнийг анх 1827 онд Либих тамагласан ба хожим батлагдсан.[10] Ер нь аммиак нь ойн бүрхүүлд баригддаг учир дийлэнх фиксацилагдсан азот хөрсөнд очихдоо модны доорх хөрс рүү нитрат хэлбэртэйгээр ордог. Хөрсний нитрат нь, хөрсөн дэх аммиактай харьцуулахад, дийлэнх нь модны үндсээр шингээгддэг.[11]
Тусгай бактери (ж. нь, Rhizobium trifolium) нитрогеназа ферментийг ялгаруулдаг ба тэр нь агаарын азотыг, дээд организмууд хэрэглэж болох хэлбэрт (аммиакийн ион) оруулан фиксациладаг. Энэ процесс нь их хэмжээний энерги ба хүчилтөрөгчгүй (аноксик) орчныг шаарддаг. Уг бактериуд (ж. нь, азотобактери) нь хөрсөнд чөлөөтэй амьдарч чадах ч, ер нь, буурцагт ургамлууд (ж. нь, хошоонгор - Trifolium, эсвэл шар буурцаг - Glycine max) ба бордогч модуудын үндэсний булцуутай симбиоз үүсгэн оршдог. Үүнээс гадна азот-фиксациладаг бактериуд нь нүргэс (аlnus), хаг, казуарина, myrica, хөвд (Marchantiophyta), гуннера зэрэг зүйл ургамлуудтай симбиозыг үүсгэдэг.[12]
Симбиоз харилцааны хэсэг болох ургамал нь, фиксацилагдсан аммиакийн ионыг, уургууд болон бусад молекулуудыг (ж. нь, алкалоидууд) үүсгэхэд шаардлагатай азотын ислүүд ба амин хүчлүүд болгон хувиргадаг. Фиксацилагдсан азотын хариу болгож, ургамал нь, симбиоз харилцаатай бактеридаа сахар ялгаруулж өгдөг.[12] Мөн, буурцагт ургамалууд нь азот фиксациладаг бактериудад анаэроб (хүчилтөрөгчгүй) нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Ургамал нь байгалийн эрдэс, хиймэл бордоо, мал амьтны ялгадас эсвэл органик ялзралын бүтээгдэхүүнээс хөрсөнд орсон азотыг, нитрат хэлбэртэйгээр шууд шингээх боломжтой. Ийм маягаар шингээгдсэн нитрат нь, нитрат редуктаза ферментээр нитрит болон хувирч, дараа нь нитрит редуктаза хэмээх өөр нэг ферментээр аммиак болон хөрвүүлэгдэн.[12]
Remove ads
Цахим холбоос
| Wiktionary: Азот – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Etymology of Nitrogen
- Nitrogen at The Periodic Table of Videos (University of Nottingham)
- Nitrogen podcast from the Royal Society of Chemistry's Chemistry World
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads


