Тоба Вэй

From Wikipedia, the free encyclopedia

Тоба Вэй
Remove ads

Тоба Вэй улс нь (Юань Вэй буюу Тоба Вэй, Хожуу Вэй, Умард Вэй) 386-535 оны хооронд хойд Хятад Хятадын Хөх мөрөн хүртэлх газар нутаг, Өвөр Монголын өмнөд хэсгийг багтаасан хүчирхэг улс байжээ. Уг улс нь Сяньби угсааны Тоба аймгаас гаралтай. Хятадад гүн орж сууснаар 535 он болоход Хятадад уусч алга болоод 535 онд 2 хэсэг болж задарсан.

Quick facts Тоба Вэй улсТоба, Нийслэл ...
Thumb
500 он
Remove ads

Үүсэл, гарал

Thumb
Нирун ба Тоба Вэй
Thumb
Тоба Вэй буюу Умард Вэй

Тоба нар нь түүхэн сурвалж бичигт Сяньби улсын сүүл үеэс нэр дурдагах болсон. Тэд анх Говийн хойгуур нутаглаж байсан гэх бөгөөд Сяньби улсын дунд болон сүүл үед Говийг өнгөрч, одоогийн Шэньси мужийн баруун хойд нутгийг эзлэн нутаглах болсон. МЭ 235 онд Сяньби улс задран мөхөх үед Тоба нар нь тусгаарлан салсан. Харин хожуу 310-376 онуудын хооронд Дай ханлигийг байгуулан, одоогийн БНХАУ-ын нутаг Өвөр Монголын нутаг Хөх хот орчимд төвлөрөн оршиж байжээ. 386 оноос Тоба Гүй буюу Дао У хааны үед ихэд хүчирхэгжин Тоба Вэй улсыг байгуулсан.

Remove ads

Хүчирхэгжилт ба Мөхөл

Тоба Гүй хааны байгуулсан Тоба Вэй улс нь 386-534 онуудын хооронд Умард Хятадыг нэгтэгэн оршиж байв. Тус улсын ноёлох овог болох Тоба нар нь аажимдаа Хятадад уусч овог, улсаа Юань гэж нэрийдснээр түүхнээ Юань Вэй гэж алдаршсан. 534 онд Зүүн Вэй, Баруун Вэй 2 хэсэг болж салсан.

Тоба Вэй улсын хаад

Хятад тахилын цол Жинхэнэ нэрийн хятад галиг Хаанчилсан хугацаа
Дао У ди (道武帝) Тоба Гүй (拓拔珪 tuò bá guī) 386-409
Мин Юань ди (明元帝 míng yuán dì) Тоба Сы (拓拔嗣 tuò bá sì) 409-423
Тай У ди (太武帝 tài wǔ dì) Тоба Тао (拓拔燾 tuò bá táo) 424-452
Нань Ань ван (南安王 nán ān wáng) Тоба Ю (拓拔余 tuò bá yú) 452
Вэнь Чэнь ди (文成帝 wén chéng dì) Тоба Жунь (拓拔濬 tuò bá jùn) 452-465
Шянь Вэнь ди (獻文帝 xiàn wén dì) Тоба Хун (拓拔弘 tuò bá hóng) 466-471
Шяо Вэнь ди (孝文帝 xiào wén dì) Юань Хун (元宏 yuán hóng) 471-499
Шуань Вэнь ди (宣武帝 xuān wǔ dì) Юань Кэ (元恪 yuán kè) 499-515
Шяо Мин ди (孝明帝 xiào míng dì) Юань Шю (元詡 yuán xǔ) 516-528
Шяомин хааны охин байхгүй 528
Южу (幼主 yòu zhǔ) Юань Жао (元釗 yuán zhāo) 528
Шяо Жуан ди (孝莊帝 xiào zhuāng dì) Юань Зи Ю (元子攸 yuán zǐ yōu) 528-530
Чан Гуан ван (長廣王 cháng guǎng wáng) Юань Е (元曄 yuán yè) 530-531
Жиэ Минь ди (節閔帝 jié mǐn dì) Юань Гун (元恭 yuán gōng) 531-532
Ань Дин ван (安定王 ān dìng wáng) Юань Лан (元朗 yuán lǎng) 531-532
Шяо У ди(孝武帝 xiào wǔ dì) эсвэл

Чу ди (出帝 chū dì)

Юань Шиу (元脩 yuán xiū) 532-53

Цахим холбоос

 Commons: Хойд Вэй улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads