Тоормос
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Тоормос (оросоор то́рмоз, мөн тормос болон тормоз гэж бас яридаг) нь машины хөдөлгөөнтэй хэсэг эсвэл тээврийн хэрэгслийн хурдыг багасгах буюу хязгаарлах үүрэгтэй машины эд хэсэг юм. Түүний ажиллагааны үндсэн зарчим нь хөдөлгөөний энергийг үрэлтээр дамжуулан дулааны энерги болгон хувиргана. Тоормос нь машины эд хэсэг болох холбогчтой нэг төрөлд хамаарах ба нэг тал нь эргэдэггүй нэгэн төрлийн тусгай холбогч гэж нэрлэж болно. Автомашины тоормосны системийн найдвартай ажиллагааг хангах үүднээс жишээ нь германд автомашин, тээврийн хэрэгсэлд тоормосны хоёр тойрогт систем буюу нэг нэгнээсээ хамааралгүй хоёр тоормосны системтэй байхыг хуулиар заасан байдаг байна.



Тээврийн хэрэгсэлд ихэвчлэн дискэн тоормос болон хүрдэн тоормосыг ашигладаг. Тоормос нь ихэнхдээ эргэж байгаа эд хэсгийн эргэлтийн хурдыг багасгахад хэрэглэнэ. Гэхдээ түүний угсрагдах байршил нь тохирвол, шугаман хөдөлгөөнийг хурдыг багасгахад ч мөн хэрэглэж болно.
Зарим тохиолдолд түүний зууралтын төрлөөс нь хамааруулан ангилан нэрлэдэг. Жишээлбэл даралтат хийн тоормос, гидравлик тоормос эсвэл утсан татагчтай тоормос гэх мэт байдаг бөгөөд эдгээр нь түүний бүтэх хэлбэрийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, харин зөвхөн механик эд анги руу хүч дамжуулах төрлийг л илэрхийлж байгаа дутагдалтай талтай юм.
Remove ads
Тоормосны чадал
Тоормослох чадал нь тоормослох хүч болон тухайн агшны хурднаас хамааралтай ба бүрэн дулаанд шилжинэ.
үүний
Remove ads
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Тоормос – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads