Тоёота

From Wikipedia, the free encyclopedia

Тоёота
Remove ads

Тоёота Мотор Корпораци (トヨタ自動車株式会社 Toyota Jidōsha Kabushikigaisha?, TYO: 7203), LSE: TYT, буюу Тоёота гэдгээр нь илүү сайн мэдэх ба «TMC» гэж товчилон бичдэг. Үндэстэн дамнасан тус корпорацийн төв захиргааны байгууллага нь Японд байрладаг. 2009 оны байдлаар «Тоёота Мотор Корпораци» нь 71,116 ажилтантайгаар (Тоёота группийн хувьд 320,808) үйл ажиллагаагаа явуулж буй.[4] «TMC» нь дэлхийн автомашин үйлдвэрлэл, худалдааны[5][6] болон зах зээлд ноёрхогч нэгдэл юм.[7]

Quick facts Toyota Motor CorporationТоёота Мотор Корпораци トヨタ自動車株式会社, Эрх зүйн хэлбэр ...

1937 онд Тоёода Ки-Ичиро хэмээх хүн өөрийн эцгийн «Тоёота Индастриз» үйлдвэрийн дэргэд автомашины үйлдвэрлэлийн дагнасан компани байгуулсан нь одоогийн «TMC» юм. Дээрх үйлдвэр нь өөрийн салбараараа дамжуулан 1934 онд анхныхаа хөдөлгүүрээ бүтээж байсан бол 1936 онд анхны зорчигч тээврийн хэрэгсэл бүтээж түүнийгээ Toyota AA хэмээн нэрлэж байсан байна. «Тоёота Мотор Корпораци» нь «Тоёота» группийн салбар компани бөгөөд дотроо Скион, Лексус, Дайхацү болон Хино Моторс,[8] зэрэг охин компаниудтай.[9]

Тоёта Мотор Корпорацийн захиргааны байр нь Айчи мужийн Тоёота хот болон Токиод байрладаг.[10] Автомашин үйлдвэрлээд зогсохгүй «Тоёота» нэрийн дор санхүүгийн үйлчилгээг түншлэлийн гэрээ байгуулан үзүүлдэг ба орчин үеийн робот төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хэлтсүүд ч байдаг байна.

Remove ads

Түүх

Японы зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Тоёода Сакичигийн 1926 онд байгуулсан «Тоёода Автоматик Лүүм Вөркс» компанийн (хожмоо «Тоёота Индастриз» нэртэй болсон) дэргэд автомашин үйлдвэрлэх зорилгоор Тоёота салбарыг түүний хүү Тоёода Ки-Ичиро байгуулан үйл ажиллагааг нь 1933 оноос эхлүүлсэн байна.[11] «Тоёота» салбарын бүтээсэн анхны хөдөлгүүр болох A1 дээрээ суурилан зорчигч тээврийн «G1» хэмээх машинаа 1935 онд бүтээж, улмаар 1937 онд Тоёода Ки-Ичиро тухайн салбарынхаа нэр болон статусыг нь өөрчлөн «Тоёота Мотор» компанийг байгуулж байсан түүхтэй.

Thumb
Японы Тоёота хот дахь Тоёота компанийн төв байр.

Анхлан "Тоёода" (トヨダ) нэрийн доор хэд хэдэн удаа зах зээлд машины эд ангийг нийлүүлж байсан бөгөөд энэ мэдээж компанийг үүсгэн байгуулагчийн (Тоёода Ки-Ичиро) нэртэй холбоотой бөгөөд 1936 оны есдүгээр сард компани шинэ бэлгэ тэмдэгтэй болохын тулд нийтийн дунд уралдаан зарласан байдаг байна. Уралдаанд ирүүлсэн 27,000 бүтээлээс дугуй дүрсэнд багтаан "Тоёода" гэдгийг япон цагаан толгойн катакана үсгээр гурван үед хуваан зурсан бүтээл шалгарсан ч захирлуудын гэр бүлийн шийдвэрээр "Тоёота" (トヨタ) болгож байсан байна.[12][13][14]

Thumb
1936 оны «Toyota Model AA» загварын хөдөлгүүр, «Toyoda» логотой байгаа нь.
Remove ads

Эргэн тойрон

Thumb
Борлуулалт нь 30 саяд хүрч дэлхийд борлуулалтаараа амжилт тогтоож байсан Королла.

Форбс сэтгүүлээс 2005 оны дэлхийн шилдэг компаниудын жагсаалтыг гаргасан бөгөөд Тоёота «Форбес 2000» жагсаалтад наймдугаарт эрэмбэлэгдэж байв.[15] Харин 2008 онд автомашин борлуулалтаараа дэлхийд ноёрхогч болохоо харуулсан байна.[16]

Газарзүйн байршил Нийт борлуулалт (Иенээр)
Япон8,152,884
Хойд Америк8,771,495
Европ3,346,013
Ази1,969,957
Бусад1,707,742
Remove ads

Тоёотагийн олон улсад байрладаг үйлдвэрлэл

АНУ-д Тоёотагийн төрөл бүрийн 16 үйлдвэрүүд байдгаас 6 нь эцсийн угсрах үйлдвэр юм. Австрали дахь Тоёотагийн үйлдвэр 2017 онд хаагдана.

Машинууд

2009 оны байдлаар, «Тоёота» компани нь суудлын (седан), битүү (купье), ачааны (түүнчлэн битүү бүхээгтэй), гибридэн, болон кроссовер зэрэг ангилалуудад хамаарах 70 гаруй загварыг зах зээл болон үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.[17]

Бүтээгдэхүүн болон борлуулалтын дүн мэдээ

More information Он, Бүгд ...

1937-1987 оныг хүртлэх тоо баримт.[37]

Remove ads

Эшлэл

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads