Евро

From Wikipedia, the free encyclopedia

Евро
Remove ads

Евро (€) нь Европын Нэгдэлийн гишүүн 27 улсын 20-гийнх нь албан ёсны мөнгөн тэмдэгт юм. Хамтдаа Еврогийн бүс гэгддэг Австри, Бельги, Кипр, Финланд, Франц, Герман, Грек, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Португал, Словак, Словени, Испани, Хорват, Эстони улсуудад албан ёсоор хэрэглэдэг.[6] Тус мөнгөн тэмдэгт мөн Европын өөр таван улсад албан ёсны гэрээтэй ба гэрээгүй хэрэглэгддэг бөгөөд 327 сая европчуудын өдөр тутам хэрэглэдэг мөнгөн тэмдэгт болжээ.[7] Дэлхий даяар 175 сая хүн евротой уясан мөнгөн тэмдэгт хэрэглэдгийн дотор Африкийн 150 сая хүн орно.

Thumb
Euro 2023
Quick facts Евро янз бүрийн хэлээр, ISO 4217 ...

Евро нь дэлхийд валютын нөөц, арилжаалагддаг хэмжээгээрээ америк долларын дараа хоёрт л ордог.[8] (2008 оны 11 дүгээр сарын байдлаар). Нийт 751 тэрбум гаруй евро эргэлтэд байдаг бөгөөд дэлхий дээр эргэлтэд байгаа бэлэн мөнгөний үнэлэмжийн хэмжээгээр америк долларыг гүйцсэн.[9] ОУВС-гийн 2008 оны тооцоогоор мөнгөн тэмдэгтүүд дотроо Еврогийн бүс ДНБ, худалдан авах чадавхиар хоёрдахь том эдийн засаг болсон.[10]

Евро нэрийг албан ёсоор 1995 оны 12 дугаар сарын 16-нд хэрэглэх болсон.[11] Евро 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс дэлхийн санхүүгийн зах зээлд бүртгэлийн мөнгөн тэмдэгтээр нэвтэрч, хуучин ECU-г 1:1 харьцаагаар халжээ. Еврогийн зоос болон цаасан дэвсгэртүүд 2002 оны 1 дүгээр сарын 1-нд гарсан.

Евро мөнгөн тэмдэгтийн мөнгөний бодлогыг Европын Төв банк хариуцдаг байна.

Remove ads

Евроны дэвсгэртүүдийн зургийн цомог

Remove ads

Цахим холбоос

 Commons: euro – Викимедиа дуу дүрсний сан

Албан ёсны цахим хуудаснууд

Бусад

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads