Уильям Рамзай

From Wikipedia, the free encyclopedia

Уильям Рамзай
Remove ads

Сэр Уильям Рамзай (англи. Sir William Ramsay; 1852 оны 10-р сарын 2-нд төрсөн – 1916 оны 7-р сарын 23-нд нас барсан) - 1904 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Шотландын химич, физикч. Тэрээр неон, аргон, криптон, ксеноныг нээсэн бөгөөд тэдгээр нь гелий, радонтой хамт шинэ элементүүдийн тусдаа бүлэг болох үнэт хий үүсгэдэг болохыг харуулсан.

Thumb

Намтар

Уильям Рамзай 1852 оны 10-р сарын 2-нд Глазго хотод төрсөн.

Уильям Рамзайгийн өвөг эцэг нь химич, будагчдад зориулсан төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тухайлбал, модны спирт, Тернбуллийн хөх гэх мэт үйлдвэрт ажилладаг байсан ба практик судалгаа хийж, калийн бихроматыг анхлан ашигласан хүмүүсийн нэг юм. Тэрээр Глазго хотод анхны химийн нийгэмлэг байгуулж, ерөнхийлөгч нь болж байсан. Тэрээр үеэл Элизабет Кромбитэй гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болжээ.

Уильям Рамзайгийн эцэг Глазгогийн их сургуулийг төгссөн бөгөөд төмөр замын инженерээр ажиллаж байжээ. Тэрээр Кэтрин Робертсонтой гэрлэжээ.

Уильям Рамзайгийн авга ах нь алдарт геологич Сэр Эндрю Рамзай юм.

Уильям Рамзай арван нас хүртлээ бэлтгэл сургуульд суралцаж, англи, франц, латин хэл, арифметикийн чиглэлээр суралцжээ. Мөн тэрээр залуу насандаа хөгжим сурч, хөлбөмбөгт маш их дуртай байсан ажээ. 1862 оноос Рамзай Глазгогийн академид суралцаж, дөрвөн жилийн дараа Их сургуульд элсэн орсон байна.

Уильям хүү Грахамын номыг уншсаны дараа химийн хичээлд сонирхолтой болсон. Аав нь Рамзайд калийн хлорат, фосфор, хүхрийн хүчил, химийн шилэн эдлэлүүдийг бага хэмжээгээр өгч, ирээдүйн эрдэмтэн анхны туршилтаа гэрийн лабораторид хийж, хүчилтөрөгч, устөрөгч зэрэг энгийн бодисуудыг гаргаж авч, энгийн шилэн савыг үлээж сурсан байна.

16 настайдаа Уильям Рамзай эцэст нь химич мэргэжлийг сонгосон. 1869 онд тэрээр профессор Т.Андерсон, Д.Фергюсон нарын химийн лекцэнд хамрагдаж, Р.Тетлокийн лабораторид нэгэн зэрэг ажиллаж, чанарын болон тоон шинжилгээний курст суралцжээ. 1870 оны сүүлээр Рамсей Герман руу явсан бөгөөд Р.Бунсений лабораторид ажиллаж эхэлсэн боловч Франц-Пруссын дайн түүнийг нутаг буцахад хүргэв. 1870 оны 11-р сарын 7-ноос тэрээр Уильям Томсоны (Лорд Келвин) байгалийн философийн лекцэнд хамрагдаж эхлэв.

Эрдэмтэн химийн хичээлээс гадна Норвеги, Итали, Латин зэрэг хэлийг судлахад маш их цаг зарцуулсан.

1881 оны 8-р сард тэрээр Маргарет Бьюкенантай гэрлэжээ.

1910 оны 3-р сард Рамзай Их сургуулийн коллежоос огцорсон боловч өөрийн лабораторид шинжлэх ухааны судалгаагаа үргэлжлүүлэв.

Туршилтын явцад эрдэмтэн удаа дараа цацраг туяанд өртөж, улмаар хорт хавдар туссан байна. 1915 оны сүүлээр Рамзай хагалгаанд орсон ч тайвширсангүй. Уильям Рамзай 1916 оны 7-р сарын 23-нд нас баржээ.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads