Улаанцав

From Wikipedia, the free encyclopedia

Улаанцавmap
Remove ads

Улаанцав хот (Монгол бичиг: Улаганчаб, Хятад ханз: 乌兰察布, пиньинь Wūlánchábù ) БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны аймгийн зэрэглэлтэй хотуудын нэг юм.

Quick Facts Улаанцав 乌兰察布市 • ᠤᠯᠠᠭᠠᠨᠴᠠᠪ ᠬᠣᠲᠠ, Улс ...
Quick Facts Улаанцав, Хятад нэр ...

54,491 км² газар нутагтай. Баруун талаараа Хөх хот, хойд талаараа Монгол улс, зүүн хойд талаараа Хятадын Шилийн Гол аймаг, зүүн талаараа Хэбэй муж, өмнө талаараа Шаньси мужтай хиллэнэ. 2004 оны байдлаар 2.7 сая хүн амтай байв.

Remove ads

Засаг захиргааны хуваарь

Улаанцав хот нь 1 дүүрэг, 1 тойргийн зэрэглэлтэй хот, 5 шянь, 4 хошуунаас бүрдэнэ:

More information Газрын зураг, # ...
Remove ads

Түүх

17-р зууны эхний хагаст Манж Чин улс Хятадыг байлдан дагуулах үер эдгээр газруудад Монголын зургаан овог аймаг “Уланцав” хэмээн нэрлэгдэн оршиж байжээ.

1914 онд тус газрыг Тусгай захиргааны Суйюань (绥远特别行政区) дүүрэг болгосон байна. 1928 онд тус тусгай захиргааны дүүргийг Суйюань муж болгосон түүхтэй.

1949 онд БНХАУ байгуулагдахад эдгээр газар нутаг Сүйюань мужийн нэг хэсэг байсан. 1950 онд Суйюань мужийн бүрэлдэхүүнд Улаанцав аймгийн Өөртөө Засах дүүрэг (乌兰察布盟自治区) байгуулагдаж, үүнд Сизиван, Дархан, Муминган, Урад-Чяньчи, Чахар-Юйжунгчи, Чахар-Юйчиу хошуунууд багтжээ. 1952 онд Дархан, Муминган хошуунуудыг нэгтгэж нэг Дархан-Мүминган хошуу болжээ.

1954 онд Суйюань мужийг татан буулгаж Өвөр Монголын нутагт нийлүүлжээ.

2003 оны 12-р сарын 1-нд Улаанцав аймгийг Улаанцав хотын дүүрэг болгож өөрчлөн зохион байгуулжээ.

Remove ads

Хүн ам

2000 оны хүн амын тооллогын дүнгээр:

More information Ард түмэн, Хүний тоо ...

Эдийн засаг

Уланцав нь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төв (нарны болон салхины эрчим байгууламжууд ихээр байдаг). Хотын дүүрэгт мэдээллийн сан хуримтлуулах болон боловсруулах Alibaba Cloud, Huawei зэрэг төвүүд байралдаг. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн "Mingyang Smart Energy" , "Titan Wind Energy" үйлдвэрүүд байдаг.

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads