Финистер (департамент)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Финистер (Франц: Département Finistère [finisˈtɛːʀ], бретоноор: Penn-ar-Bed [ˌpɛnarˈbeːt]) нь Францын баруун хойд зүгт орших Бретань мужийн дөрвөн департаментын нэг юм. Финистер нь бретонийн хойгийн үзүүрт орших байршлаасаа шалтгаалан бүр Ромын эзэнт гүрний үед Finis Terrae (Дэлхийн Төгсгөл) гэх нэртэй байсан аж. Харин бретон хэлний Пен-ар-Бед гэх үг нь дэлхийн эхлэл, дэлхийн үзүүр эсвэл дэлхийн тэргүүн гэх утгатай.
Remove ads
Газар зүй
Финистер нь 6730,7 км² нутаг дэвсгэртэй, өмнө талаараа сунайн тогтсон элсэн эрэгтэй, умард талдаа олон жижиг булантай, өрнө талаараа тал хээрийн болон хадат эрэгтэй.
Түүх
Финистер департаментыг Бретань аймгийн баруун талаас таслан, 1790 оны гуравдугаар сарын 4-нд байгуулжээ.
Цаг агаар
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Иль д’Уэсан орчмын далайн түвшинд
(Финистер департаментын хойд хэсэгт)
Эх сурвалж: Jean-Noël Darde: Plages et côtes de France. Éditions Balland, Paris 1991 |
Цахим холбоос
- Département Finistère (фр.)
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads