Бретань
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Бретань (Франц: Bretagne [bʀəˈtaɲ], бретоноор Breizh [brɛɪ̯s], галло хэлээр Bertaèyn, англиар Brittany) нь Франц улсын баруун хойд захад оршдог муж (регион) юм. 27208 км² газар нутаг, гурван сая нэг буман хүнтэй. Төв нь Ренн.
Бретань бол нэг ёсны хойг юм, Атлантын далай нь түүний эргийн 4/5-ыг эзэлдэг бөгөөд эрэг нь 3 мянган км урт бөгөөд газар зүйн тогтолцооны хувьд маш олон янз байдаг. Энэ муж бол Францын мужууд дотроос бүх бүсүүд нь далайд шууд гарах боломжтой цорын ганц муж юм.
Дундад зууны туршид Бретань Францын вассал гүнт улс байсан бөгөөд бараг бүрэн бие даасан тусгаар тогтнолоо хадгалсаар байв. Франц, Английн хооронд гарч байсан мөргөлдөөн гарах бүрт Бретань аль нэг тал орж байв. 1491 онд VIII Шарль болон Бретанийн Анна нар гэрлэсний үр дүнд Гүнт улс Францын муж болжээ. 1532 оноос хойш Францын хаант улсын нэг хэсэг болсон.
Remove ads
Засаг захиргааны хуваарь
Дотроо дөрвөн аймаг болж хуваагдддаг.
- Кот-д’Армор
- Финистер
- Иль-е–Вилен
- Морбиан
Зураг
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Бретань – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads