Хлороз
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ургамал судлалд хлороз (гре. khloros буюу шар ногоон Англи: chlorosis) гэдэг нь ургамлын навч хангалттай хэмжээний хлорофиллийг үйлдвэрлэж чадахгүй тохиолдолд үүсэх ургамлын физиологийн эмгэг. Хлорофилл нь навчны ногоон өнгийг тодорхойлдог учир, хлорофиллийн дутагдал буюу хлороз нь навчны өнгийг шарлуулж, улмаар цагаан шаргал болгоно. Хлорозд өртсөн ургамлын нүүрсусаа үйлдвэрлэх (фотосинтезээр) чадвар багасч эсвэл огт үгүй болж үхнэ. Гэхдээ, зарим ургамлууд, жишээ нь цагаан (альбинос) Arabidopsis thaliana ppi2 мутант нь екзоген сахарозоор хангагдан амьдрах чадвартай байдаг.[1]

Remove ads
Шалтгаан


Хлороз нь ихэвчлэн, навч нь өөрт хэрэгцээтэй хэмжээний хлорофиллийг синтезлэхэд шаардлагатай тэжээлээр дутагдсан үед илрэх ба хэд хэдэн хүчин зүйлийн шалтгаантай байж болно. Үүнд:
- хөрсөнд нэг эсвэл хэд хэдэн эрдэс дутагдахад, төмөр,[2] магни эсвэл цайр;[3]
- азотын ба/эсвэл уургийн дутагдал;[3]
- эрдэсүүд үндсээр шингэх боломжгүй хөрсний pH-ийн түвшин;[4]
- нэвчилт муутай хөрсөн үндэс усанд автан удаан хугацаанд орших;[4]
- үндэс гэмтэх ба/эсвэл нягтрах [4]
- пестицидууд;[5]
- хүхрийн давхар исэлд өртөх;[6]
- озонд мэдрэмтгий ургамлуудад озоны нөлөө;
- нянгийн халдвартай байх, жишээ нь Pseudomonas syringae pv. tagetis нь Asteraceae бүлийн ургамлуудыг бүтэн хлорозод оруулдаг.[7]
Ургамлын төрлөөс хамааран дээрх шалгаануудад захирагдахгүй тохиолдлууд байна. Жишээ нь азалигууд хүчиллэг хөрсөнд гайхамшигтай ургадаг бол цагаан будаа, ургаж буй хөрс нь усанд автахад гэмтдэггүй.
Remove ads
Засах арга
Аль нэг тэжээлийн дутагдалыг (голдуу хөрсний рН-тай холбоотой), төмрийг хелат эсвэл сульфат хэлбэртэйгээр өгөх, магни ба азотын нэгдлүүдийг янз бүрээр хослуулан ашиглах замаар засаж болдог.
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
