Хонда
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Хонда (япон 本田技研工業株式会社, Хонда Гикэн Коогёо Кабүшики-гайша, монг. „Хонда технологийн судалгаа болон үйлдвэрлэл“, англ. Honda Motor Co., Ltd.) компани нь Никкэй 225-д бүртгэлтэй, Японы концерн бөгөөд дэлхий даяар автомашин, мотоцикл, завьны хөдөлгүүр, цахилгаан дулааны тоног төхөөрөмж, болон хөдөлгүүр зохион бүтээх, үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг юм.



Хондагийн xөрөнгийн бирж дээрх үнэлэмжээр нь хэмжвэл дэлхий дээрх хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч юм.
Жилийн 22 сая хөдөлгүүр үйлдвэрлэж байгаа тоогоороо Хонда нь дэлхийн хамгийн том хөдөлгүүрийн үйлдвэрлэгч болдог. Дэлхий даяар нийт 30 улсад Хондагийн үйлдвэрүүд байх ба тэдгээрт ойролцоогоор 179.000 ажилчид ажилладаг. Компанийн төв байр нь Токиод байдаг.
Remove ads
Түүх
Хонда нь 1948 оны есдүгээр сарын 24-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн нэр нь түүнийг үндэслэгч Хонда Соичирогийн нэрээр нэрлэгджээ. Байгуулагдаад эхэн үедээ Хонда нь унадаг дугуйнд зориулсан мотор үйлдвэрлэж байв.
Хонда нь Тоёотагаас гадна цөөн хэдэн бие даасан Японы автомашин болон мотоциклийн үйлдвэрлэгч юм. Үүний шалтгаан нь олон улсын автомашин, мотоциклийн зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч ажиллаж чадсанаас гадна өөр гадны хөрөнгө оруулагчийн дэмжлэг авдаггүй, өөр бусад компаниудтай хамтардаггүй нь тус компанийг бусдаас тусгаар байлгадаг гэж тайлбарладаг байна. 1986 оноос хойш Хонда нь тансаг дээд ангиллын автомашиндаа Акура гэх нэрийг хэрэглэж иржээ. Гэхдээ үүнийг зөвхөн Xойд америк болон Хонконгод борлуулдаг.
Remove ads
Компанийн тухай
Хонда нь моторт спортод идэвхтэй оролцдог компаниудын нэг.
Хонда нь Формула-1-д оролцдог өөрийн гэсэн багтай (Хонда Расинг Ф1) бөгөөд Формула-2-т хөдөлгүүр нийлүүлдэг. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Хонда Формула-1-д илт давамгайлж байсан ба тэдний үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь зургаан удаа дэлхийн аварга болж байлаа. Тухайн үеийн Хондагийн хөдөлгүүр бүхий Формула нэгийн тэрэгний нисгэгчдийн тоонд Нельсон Пике, Найжел Манселл, Аиртон Сенна, Алайн Прост ордог ба тэд 1988 оны формула-1-ийн улирлын 16 тэмцээний 15-д нь түрүүлж байжээ. Аиртон Сенна дэлхийн аварга болсны зэрэгцээгээр Хонда NSX-ийн хөгжүүлэлтэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 2008 оны арванхоёрдугаар сард санхүүгийн хямралаас шалтгаалан Формула-1-д оролцох оролцоогоо зогсоосон байна.
Remove ads
Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)
- Хонда N360, 1967-1968
- Хонда Лайф, 2008-2014
- Хонда сити, 1999-2001
- Хонда Сивик, 1972 оноос хойш
- Хонда Сивик гибрид, 2012-оноос хойш
- Хонда 1300, 1969-1972
- Хонда Аккорд, 1976 оноос хойш
- Хонда Инспайр, 1989-2012
- Хонда CR-Z, 2010 оноос хойш
- Хонда S2000, 1999-2009
- Хонда CR-V, 1996 оноос хойш
- Хонда Вамос, 1970-1973; 1999 оноос хойш
- Хонда Стреам, 2000-2014
- Хонда Ридгелайн, 2005 оноос хойш
Цахим холбоос
- Хонда дэлхий даяар
- Honda Automobiles Open Directory Project төслийн вэбсайт дахь
Зүүлт тайлбар
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads