Хэнань муж

From Wikipedia, the free encyclopedia

Хэнань мужmap
Remove ads

Хэнань (Хятад: 河南; пиньинь: Hénán; Шуудангийн газрын зургийн латин галиг: Honan) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төв хэсэгт орших муж юм. Тус мужийн нэг дүрст товчлол нь "豫" (yù) бөгөөд Хань улсын Южоү (豫州 Yù Zhōu), мужийн нэрээс гаралтай. Мужийн нэр 河南 нь "мөрний өмнө бие"[1] гэх утгатай боловч мужийн газар нутгийн дөрөвний нэг орчим нь Шар мөрний хойд биед оршдог аж.

Quick Facts

Хэнань нь 5000 гаруй жилийн түүхтэй, Хятадын соёл иргэншлийн голомт гэгддэг бөгөөд 1000 орчим жилийн өмнө Хятадын соёл, эдийн засаг, улс төрийн төв нь байв. Шан улсын нийслэл Иньшү, Шаолинь хийд зэрэг түүх соёлын олон дурсгалууд байдаг. Хятадын эртний найман их нийслэлийн 4 нь буюу Лүоян, Аньян, Кайфэн, Жөнжоү нь Хэнань мужийн нутагт оршдог.

167,000 square kilometres (1.80×1012 sq ft) газар нутагтай Хэнань мужийн нутаг дэвсгэрийн ихэнхийг үржил шимтэй, хүн ам шигүү суурьшсан Хойд Хятадын тэгш тал эзлэнэ. Муж Шэньси, Шаньси, Хэбэй, Шаньдун, Аньхуй, Хүбэй мужуудтай хиллэдэг. Хэнань нь 94 сая оршин суугчтай, хүн амын тоогоороо Хятаддаа гуравдугаарт ордог юм. Хэрвээ Хэнань нь тусгаар улс байсан бол хүн амынхаа тоогоор Мексикийн дараа, Филиппиний өмнө, дэлхийд 12-рт орох байсан.

Хэнань муж Хятадын 5 дахь том эдийн засаг бөгөөд далайн эргийн бус мужуудаас хамгийн том эдийн засагтай нь юм. Гэвч нэг хүнд оногдох ДНБ нь зүүн болон төвийн мужуудтай харьцуулахад бага тул Хятадын хоцрогдсон бүс нутгуудын нэгд тооцогддог. Мужийн эдийн засаг багасч буй хөнгөн цагаан болон нүүрсний нөөц, мөн газар тариалан, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, жижиглэн худалдаанаас хамааралтай. Өндөр технологийн аж үйлдвэр болон үйлчилгээний салбар хөгжөөгүй бөгөөд Жөнжоү, Лүоян хавиар төвлөрсөн байдаг.

Remove ads

Эшлэл

Гадны холбоосууд

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads