Церера
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Церера буюу албан ёсоор 1 Церера (тэмдэг:
)[15] нь нарны аймаг дахь одоогоор тогтоогдсон хамгийн жижиг одой гараг бөгөөд эдгээрээс бага гаргийн бүсэд байрлах цорын ганц нь юм. 1801 оны 1 сарын 1-нд Жузеппе Пиацци[16] нээсэн бөгөөд Ромын ургамал ургах, ургаж, эхийн хайрын бурхан Церерагийн нэрээр нэрлэгджээ.
950 км диаметртэйгээрээ Церера нь бага гаргийн бүс дахь хамгийн том, хамгийн их хэмжээтэй биетүүдийн нэг бөгөөд бага гаргийн бүсийн нийт массын 32%-г өөртөө агуулна.[17][18] Сүүлийн үеийн ажиглалтаар Церераг бөмбөрцөг хэлбэртэй гэсэн таамгийг дэвшүүлсэн.[9] Церерагийн гадарга нь усны мөс болон карбонатууд ба шавар зэрэг усархаг эрдэсүүдээс тогтоно гэж үзэж байгаа.[11] Церера нь чулуурхаг цөм, мөсөн мантигаас тогтсон мэт харагддаг.[4] Гадаргынх нь доор шингэн усан далай байж болзошгүй бөгөөд дэлхийн гадуурх амьдралын эрэлд зорих газар байх боломжтой.[18]
Церерагийн үзэгдэх гэрэлтэлт нь 6.7-с 9.3 хүртэл хэлбэлзэх тул ямар ч үедээ жирийн нүдэнд харагдах боломжгүй.[12] 2007 оны 9 сарын 27-нд НАСА 4 Веста (2011–2012) ба Церераг (2011–2012) судлахаар Доун сансрын хөлгийг хөөргөсөн.[19]
Remove ads
Эшлэл
Гадаад холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads

