Шарль де Голлийн талбай

From Wikipedia, the free encyclopedia

Шарль де Голлийн талбай
Remove ads

Шарль де Голлийн талбай (франц. Place Charles-de-Gaulle), 1970 оноос өмнө — Одын талбай (франц. place de l’Étoile), — Парис хотын VIII тойргийн баруун хэсэг дахь 12 том гудамжны уулзвар болсон талбай юм.

Thumb

Түүх

Францын XIII Луи хааны зарлигаар "Этуаль" /Од/ гаалийн шалгатын намгархаг газруудын дундаас гурван гудамж гаргажээ. Дараа нь Парисын алдарт уран барималч Андре Ле Нотр нь Шайо толгод хүртэл 5 өргөн чөлөө (одоогийн Элисейн талбай) гаргаж байсан тул үүнийг "Од" гэж нэрлэдэг байжээ. Талбай нь 1854 онд III Наполеоны шийдвэрээр ойролцоох хэд хэдэн захын дүүргийг Парист нэгтгэснээр эцсийн дүр төрхөө олж авсан байна. Эдгээр өргөн чөлөөний хамгийн алдартай нь Одын талбай болон Конкорд талбайг холбосон Елисейн талбай (Champs-Elysées) юм.

Thumb
Талбайн газрын зураг

Талбайн гол үзмэр болох Ялалтын хаалгыг Наполеоны ялалтын дурсгалд зориулж түүний тушаалаар босгожээ. Түүний доор үл мэдэгдэх цэргийн булш, дээр нь ажиглалтын тавцан байдаг. 1923 оноос хойш Ялалын нуман хаалганы доор мөнхийн гал асаж байна. Жил бүрийн 7-р сарын 14-нд Францын Ерөнхийлөгч Одын талбай дахь цэргийн ёслолын жагсаалд оролцдог. Замын эрчимтэй хөдөлгөөнөөс болж Ялалтын нуман хаалга руу зөвхөн газар доогуурх гарцаар хүрч болдог ажээ.

1970 онд Шарль де Голль нас барсны дараа Этуалийн /Одын/ талбайг Шарль де Голлийн талбай гэж албан ёсоор нэрлэсэн байна.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads