Экваторын Гвиней

From Wikipedia, the free encyclopedia

Экваторын Гвиней
Remove ads

Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс, нийтлэг нэршил нь Экваторын Гвиней (Испани: Guinea Ecuatorial, Франц: Guinée équatoriale, порт. Guiné Equatorial) нь Субсахарын Африкт орших улс юм. Эх газарт орших хэсэг нь умард талаараа Камерунтай, дорнод ба өмнөд талаараа Габонтой хиллэх бол өрнөдөд нь Гвинейн булан бий. Энэ улсын нутаг дэвсгэрийн хамгийн өмнөд цэг нь Аннобон арал бөгөөд экватороос өмнө зүгт 156 км-т, үлдсэн нутаг дэвсгэр нь экваторын хойд талд оршино. Хэдийгээр тус улсын нэрэнд экваторын гэдэг үг байгаа боловч улсын нутаг дэвсгэрийн нь хаагуур нь ч экватор дайрдаггүй аж.

Quick facts Нийслэл, Томоохон хот ...

Урьдны испанийн колони байсан тус улсын хүн амын дийлэнх нь фангууд бол цөөн тооны бүби байна. Экваторын Гвиней нь тэнгисийн эрэг дагуу их хэмжээний газрын тосны баялагтай боловч түүнээс олсон ашгийг нь цөөн тооны эрх мэдэл бүхий улс төрчид л хүртдэг байна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Европын Холбооны улсуудын дунджид хүрэх ч, ядуурлын түвшин өндөр.[11] Хүний эрх зөрчигдөх явдал нь эрс багассан боловч хууль эрх зүйн найдвартай орчин бүрдээгүй хэвээр байсаар байна.

Remove ads

Газар зүй

Экваторын Гвиней нь Африк тивийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсуудын нэг бөгөөд нийт 28.051 км² нутаг дэвсгэртэйгээс эх газарт байх нутаг нь ойролцоогоор 26.000 км². Үүнийг манай улсын газар нутагт харьцуулбал ойролцоогоор Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн талаас ч бага гэсэн үг юм. Эх газарт орших хэсгийг нь Мбини гэх ба тэнгисийн эргээсээ алгуур өндөрссөөр бүс нутгийн төв хэсэгтээ 1200 метр хүртэл өргөгдөнө.

Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь болох Биоко арал нь ойролцоогоор 2000 км² талбайтай. Мөн түүнчлэн эргийн ойролцоох Кориско, Их Элобей, Бага Элобей зэргийн арлуудаас гадна Сан-Томе арлаас баруун урд зүгт 352 км-ийн зайд орших 17 км² газар нутаг бүхий Аннобон арал Экваторын Гвинейд харьяалагдана.

Хуурай газрын хилийн урт нь 835 км, эргийн хилийн урт нь 300 орчим километр.

Уур амьсгал

Арал дээр болон эх газарт халуун орны чийглэг ойн уур амьсгалтай ба хуурай байх үе нь маш богино. Биоко арал дээр хуурай улирал нь арванхоёрдугаар ба нэгдүгээр сар байхад, эх газарт долоодугаар сараас наймдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Амьтан, ургамал

Экваторын Гвинейд халуун орны чийглэг ой зонхилно. Биоко арал дээрх чийглэг ойг тариалангийн талбай болгосон. Аннобон арал дээр ихэнхдээ тосны- ба наргилын далдуу мод ургадаг.

Чийглэг ойн бүс нутаг нь олон зүйлийн амьтанд тохиромжтой уур амьсгалтай учраас шимпанзе, горилла, дрил, мандрил, макака ихээхэн байдаг. Мөн цоохор ирвэс, ойн заан, ойн одос үхэр, бутны гөрөөс, бонго ч ихээр тааралдана.[12]


Remove ads

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Экваторын Гвиней – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Экваторын Гвиней – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Equatorial Guinea – Аяллын хөтөч

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads