Юта

From Wikipedia, the free encyclopedia

Юта
Remove ads

Юта (Англи: Utah) нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсэгт орших муж улс юм. АНУ-ын бүрэлдэхүүнд 1896 оны 1 сарын 4-нд нэгдэн орж, тус улсын 45 дахь муж улс болжээ. Ютагийн нийт 2,784,572 хүн амын 80% орчим нь Солт-Лэйк Сити орчмын Васач Фронтод төвлөрч оршин суудаг тул муж улсын нутгийн ихэнх хэсэгт нь хүн амьдардаггүй хэдий ч АНУ-даа 6-д орох том хүн амын төвлөрөл бий болжээ[4]. "Юта" хэмээх нэр нь Ют хэлээр "уулын хүмүүс" гэсэн утгатай, Ют овгийнхны нэрээс гаралтай[5]. Юта муж улс нь өмнө талаараа Аризона, зүүн талаараа Колорадо, зүүн хойд талаараа Вайоминг, хойд талаараа Айдахо, баруун талаараа Невада муж улстай хиллэнэ. Мөн Нью-Мексико муж улстай нэг цэгээр шүргэлцдэг.

Quick facts

Юта нь Нэгдсэн Улсын хамгийн их шүтлэгтэй мужуудын нэг билээ. Ютачуудын 41%-60% нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны сүм)-ийн гишүүн байдаг бөгөөд Ютагийн соёл, өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг[6][7].

Тус муж нь тээвэр, мэдээллийн технологи, судалгаа, төрийн үйлчилгээ, уул уурхай, аялал жуулчлалын төв билээ. АНУ-ын Хүн Амын Тооллогын Товчооны дурьдсанаар Юта нь 2008 оны байдлаар АНУ-ын хамгийн хурдан өсч буй муж юм[8]. 2000 - 2005 онд Юта муж улсын Сент-Жорж хот нь хамгийн хурдан тэлж буй метрополитан бүс нутаг болно[9].

Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads