Аризона

From Wikipedia, the free encyclopedia

Аризона
Remove ads

Аризона (Англи: Arizona, навахо Hoozdo Hahoodzo) нь Америкийн Нэгдсэн Улсын Баруун Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Феникс. Хоёрдахь том хот нь Таксон бөгөөд үүний дараа Фениксийн бүсийн дөрвөн хот, тухайлбал Меза, Чандлер, Глендэйл, Скоттсдэйл хотууд орно.[4]

Quick Facts
Thumb

Аризона 1912 оны хоёрдугаар сарын 14-нд Холбоонд нэгдсэн, АНУ-ын эх газрын муж улсуудаас хамгийн сүүлийн буюу 48 дахь муж улс болсон.[5] Аризона нь цөлийн уур амьсгал, ялангуяа халуун зун, өнтэй өвлөөрөө нэртэй. Гэвч хойд зүгт байх өндөрлөг нутгаараа цөлөөс сэрүүн уур амьсгалтай нарсан ой, уул нуруудтай. 2006 оны долдугаар сарын 1-ний хүн амын тооцоогоор Аризона хүн амын өсөлтөөр АНУ-д тэргүүлж, Невадаг гүйцэж түрүүлжээ.

Аризона нь Дөрвөн өнцгийн (Four Corners) муж улсуудын нэг юм. Аризона Нью-Мексико, Юта, Невада, Калифорни муж улсуудтай хиллэдэг бөгөөд Колорадо муж улстай нэг үзүүрээрээ нийлдэг. Түүнчлэн Мексикийн Сонора, Баха Калифорни муж улсуудтай хил залгадаг. Аризонад Гранд Каньоноос гадна олон ой мод, үндэсний парк, дурсгалт газар, индианы нөөц газар байдаг билээ.

Remove ads

Лавлах бичиг

Хэтдээ унших

Гадагш холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads