Үлсан
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Үлсан (сол. 울산, 蔚山), албан ёсоор Үлсан их хот нь 1.1 сая гаруй хүн амтай, Өмнөд Солонгосын долоо дахь том их хот юм. Тус орны зүүн өмнөд хэсэгт, өмнө талаараа Пүсань, хойд талаараа Гёнжү, зүүн талаараа Япон тэнгис (Дорнод тэнгис)-ээр хүрээлэгдэн оршино.
Үлсан хотод Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч болох Үлсан Аж Үйлдвэрийн Дүүрэг байх бөгөөд түүнд дэлхийд томд тооцогдох Хьюндай Мотор корпорацийн автомашин угсрах үйлдвэр[2], Хьюндай Хүнд Үйлдвэр корпорацийн хөлөг онгоцны үйлдвэр[3], СК Энерги корпорацийн нефть боловсруулах үйлдвэр байдаг[4]. 2008 оны байдлаар Үлсан хотын нэг хүнд ногдох ДНБ $63,817 байсан нь Өмнөд Солонгостоо хамгийн өндөр үзүүлэлт юм[5].
Remove ads
Мөн үзэх
Эшлэл
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads