2017 он
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Болсон үйл явдал
Нэгдүгээр сар
- 1 сарын 1: Антониу Гутерреш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болов.
- 1 сарын 1: Мальта улс Европын зөвлөлийг тэргүүлэх үүргийг хүлээн авав.
- 1 сарын 20: АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөв.
- 1 сарын 29: Ардчилсан намын нийт гишүүдийн дунд явуулсан сунгаанд УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ нийт 12 аймаг, дүүрэгт ялснаар Ардчилсан намын дарга болов.
- 1 сарын 29: 34 дэх удаагийн "Болор цом" наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод болж 30 яруу найрагч оролцсоноос Сүхбаатар аймгийн яруу найрагч Бороохойн Батсайхан түрүүлэв.
Хоёрдугаар сар
Гуравдугаар сар
- 3 сарын 2-6: Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсныг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, олон арван иргэн хууль бус хэмээн эсэргүүцэж, дүүргийн байранд улс төрийн суулт хийжээ. Улмаар цагдаагийнхан дүүргийн байранд хүч хэрэглэн нэвтэрч, иргэдийг тараахын тулд бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэв.[1] 6-ны өдөр Улаанбаатар хотын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон захирамжийг түдгэлзүүлэв.[2]
- 3 сарын 3: «Тунгалаг Тамир» киноны Итгэлт баян, «Мандухай цэцэн хатан» киноны Сатай сайд зэрэг олон дүрийг бүтээсэн Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчин, БНМАУ-ын Ардын Жүжигчин Аюурзанын Очирбат 89 насандаа таалал төгсөв. [3]
- 3 сарын 6: БНАСАУ орон нутгийн цагаар өглөөний 07.00 орчимд Япон тэнгисийн зүгт дөрвөн пуужин харвав.[4]
Наймдугаар сар
- 8 сарын 16: АНУ-ын Виржини мужийн Шарлотсвилл хотод гарсан үймээнтэй холбогдуулан ерөнхийлөгч асан Барак Обама, ӨАБНУ-ын ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн хэлсэн үгээс иш татан Твиттерт оруулсан жиргээ түүхэнд хамгийн олон лайк дарсан жиргээ болов. Гурав хувааж түүний оруулсан жиргээний эхнийхэд 2.73 сая хүн лайк даржээ.[5]
Арваннэгдугээр сар
- 11 сарын 2: Индонез улсад биологичид шинэ төрлийн орангутан олдов.[6]
- 11 сарын 27: Хондурас улсын үймээн самууны эхлэл
Remove ads
Улс төр
Нийгэм соёл
Спорт
Шашин шүтлэг
Эдийн засаг
Шинжлэх ухаан, техник
Гамшиг
Байгалийн гамшиг
Хүнд ослууд
Нобелийн шагнал
Энэ онд нас барсан хүмүүс
- 1 сарын 30: Японы мэргэжлийн сүмод 2002 оноос хойш барилдсан Алтангадасын Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсөв.
- 3 сарын 3: БНМАУ-ын Ардын Жүжигчин Аюурзанын Очирбат 89 насандаа таалал төгсөв. [7]
Гадаад холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads