Веллингтон (Англи: Wellington) нь Шинэ Зеландын нийслэл бөгөөд хоёрдахь том хот, Далайн орнууд дундаа хамгийн олон хүн амтай үндэсний нийслэл бөгөөд дэлхийн хамгийн өмнө зүгт орших нийслэл хот юм.[11] Тус хот нь Хойд Арлын өмнөд үзүүр дэх Веллингтоны бүсэд буюу Шинэ Зеландын газарзүйн төвийн хавьцаа оршино. Шинэ Зеландын угуул иргэд болох Маори үндэстнүүд тус хотыг — Те Вхангануи-а-Тара (маори хэл. Te Whanganui-a-Tara) гэж нэрэлдэг байна.
Веллингтоны хотын бүс нь уулархаг газар нутгаар хязгаарлагдах бөгөөд хотын төв хэсгээс Порируа сав газар ба Хатт голын хөндий гэсэн хоёр коридорын дагуу сунаж тогтсон. Нийт нутаг дэвсгэр болон зэргэлдээх хөдөө нутгийг дөрвөн хотын зөвлөл удирддаг. Веллингтоны Бүс нь хойд зүгт Капити эргээс эхлээд, Вайрарапа хэмээх газар болон зүүн зүгт Римутака нуруу хүртэл нутгийг хамарсан томоохон засаг захиргааны нэгж юм.
Веллингтон 1840 онд хотын статустай болж 1865 онд нийслэл хот болсон түүхтэй.
Нийслэл Веллингтонд Шинэ Зэландын Засгийн газар, парламент болон Дээд Шүүх байралдаг байна.
Нэр
Энэ хотыг Британийн цэргийн жанжин, Ватерлоогийн дайнд ялагч, Их Британийн Ерөнхий сайд Артур Уэлсли (англи. Arthur Wellesley) Веллингтоны 1-р герцогийн дуосгалд зориулж нэрэлсэн байна.
Хүн ам
2007 оны мэдээллээр Веллингтон хотын хүн ам 460 мянга орчим, харин нь бизнес төв (англи. Wellington City) 190,500 хүн амтай байжээ. Хотын хязгаартай зэргэлдээх суурин газруудад 182,000 хүн амьдардаг бөгөөд бүс нутгийн хэмжээнд "Их Веллингтон" гэж ангилдаг байна. Хүн амын жилийн өсөлт дунджаар 3.5% байна.
Хүн амын 19 % орчим нь 15 хүртэлх насны хүүхэд, 9 орчим хувь нь 65-аас дээш насныхан байна. Угсаатны бүлгүүдийн дунд европчууд давамгайлж, хотын нийт хүн амын 70.2 % орчмыг эзэлдэг. Дараагийн том угсаатны бүлэг бол хотын хүн амын 7.8 % орчмыг эзэлдэг маори юм. Хүн амын үлдсэн хэсэг нь ихэвчлэн Ази болон Полинезийн орнуудаас гаралтай хүмүүс байдаг.

Тэмдэглэл
- The metro area combines the urban areas of Wellington, Porirua, Lower Hutt and Upper Hutt.
Эшлэл
Гадны холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.