Ноёнтой хатанбаатар

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ноёнтой хатанбаатар нь (1531-?) Гэрсэнз жалайр хунтайжийн их хатан Хатунхайгаас төрсөн хоёр дахь хөвгүүн юм. Бэсүд, Элжигэн отгуудыг түүнд хуваарилан өгчээ. Энэ үеэс Ноёнтойн эзэмшил нь Халхын баруун гарын нэгэн гол отог болсон тухай түүхэнд бичсэн байдаг. Засагт ханы жононгийн зэргийг Ноёнтойн удам залгаж байв. XVII зууны эхээс Ноёнтойн ач хөвүүд болох Хонхуй сэцэн жонон, Бадма хатанбаатар нар Бэсүд, Элжигэн отгийг тус бүр хуваан захирч, Халх нутгийг тэлэх Баруун гарт хуваагдан өрнөш одов. Үүнээс хойш Элжигэн отог нь Ноёнтойн нутгийн зүүн хойд хэсгийг, Бэсүд отог нь Алтайн уулсыг дамнан өмнөд ба баруун нутгийг эзэмшжээ. Бүс уулын зүүнтээ нутаглаж эхэлжээ. Хожим 1735 оноос тэдний удам Засагт ханы зэргийг залгаснаас хойш ХХ зуун болтол энэ залгамж үргэлжилжээ. Нутгийн анхны төв хэсэг нь өнөөгийн Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга, Халиун, Тайшир, Дэлгэр сумдын нутаг буюу Хар азарга, Тайширын нурууг дагаж байв. Ноёнтойн орд өргөө нь Хантайшир уулын зүүн хойгуур эрт нутаглаж байгаад Байдраг, Түйд шилжжээ.

1912 оны байдлаар Засагт хан аймгийн зургаан хошуунд Ноёнтойн харьяатууд тархан суух болсон байв. Жонон вангийн хошуу, Илдэн гүний хошуу, Бишрэлт гүний хошуунд Бэсүд нар тархсан бол, Ачит ван, Зоригт вангийн хошуунд Элжигэн отог сууж үлджээ.

Remove ads

Гэр бүл

Хөвгүүн

  1. Төвөд хатанбаатар

Охин

  1. Далай абай:Хорчины Зоригтод өгөв.[2]
  2. Өбүгэлжин абай: Горлусын Мөнхүйд өгөв.[3]
  3. Булинхан абай: Жалайрын Моодайд өгөв.[4]

Ишлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads