From Wikipedia, the free encyclopedia
Агуда (1068 оны 8 сарын 1 – 1123 оны 9 сарын 19) болбоос 1115 онд зүрчидийн Алтан улсыг үндэслэсэн хаан юм. Тэрбээр 12-р зууны эхээр зүрчидийн Ваньянь аймгийн ноён байх үедээ зүрчидийн бусад овог аймгийг нэгтгэж, 1114 оноос Киданы төрийг эсэргүүцэн зэвсэгт бослого гаргасан нь амжилтанд хүрч, 1115 онд Жинь буюу Алтан улсыг байгуулж, Киданы эсрэг нанхиадын Сүн улстай холбоотон болж тэмцсэн.
Агуда | |
---|---|
Тайзу хуанди (金太祖) | |
Хаанчлал | 1115-1123 |
Бүтэн нэр | Ваньянь Агуда |
Төрсөн огноо | 1068 оны 8 сарын 1 |
Өнгөрсөн огноо | 1123 оны 9 сарын 19 |
Өмнөх | - |
Удаах | Үчимэй |
Их хатан | Шэнмү их хатан, Гуани их хатан, Циньшянь их хатан |
Хүүхэд | Ваньянь Зонган, Ваньянь Зонжюнь, Ваньянь Зоншэн, Ваньянь Зонби... |
Улс | Алтан улс |
Ургийн овог | Ваньянь |
Сүмийн цол | Тайзу хуанди (太祖 皇帝) |
Оны цол | Шоугуо (收國; 1115-1116) Тяньфу (天輔; 1117-1123) |
Агудагийн эцэг нь зүрчидийн ваньянь овгийн ноён Хэлибо, эх нь Налан овгийн ноёны охин бөгөөд тэдний дундаас 1068 онд Аши голд (Одоогийн Хармөрөн мужийн Харбин хот орчим) төрсөн. 1113 онд Агудагийн ах Уяашу нь нас барсны дараа овгийнхоо ахлагч болсоноос хойш Киданы эсрэг бослого гаргахаар бэлтгэж байгаад 1114 оны 9 сард харьяат 2000 гаруй цэргээ удирдан зүрчидийн нутаг дахь Нинжянжоу[1] хотыг довтлон эзлэж, 11 сард нь Киданы 7000 цэрэгтэй Чухэдяний тулалдаанд ялав. Энэ ялалтандаа урамшиж, 1115 оны 1 сард өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн, Алтан улсыг байгуулж, оны цолоо Шоугуо (收國) хэмээн тунхаглав. 1115 оны 8 сард Киданы Хуанлон фу (黄龍府; одоогийн Жилинь мужийн Нонань шянь) гэх газрыг дайлах үеэр Киданы 70 түмэн их цэрэгтэй Хубудаганы газарт зүрчидийн 2 түмэн цэргээр тулалдаж ялалт байгуулав. 1116 оны эцэст Агудагийн удирдсан зүрчидүүд Ляодунгийн хойгийг бүхлээр нь эзлэв. 1119 оноос Киданы эсрэг амжилттай байлдаж ихэнх хот тосгодыг нь эзлэсээр 1123 он гэхэд Киданы уугуул нутгийг бүгдийг нь эзлэсэн байв.
Түүний үед Алтан улс дан ганц өөрийн хүчээр Кидантай байлдсангүй, нанхиадын Сүн улсад элч илгээж, холбоотон болохдоо Киданы хятадаас булааж авсан 16 жоуг Сүн улсад өгөх санал тавьсныг Сүн улсын талаас зөвшөөрч, холбоотон болох явдал амжилттай бүтсэн.
1123 онды 8 сард Агуда 56 настайдаа таалал төгсөж, түүний хаан суурийг дүү Үчимэй нь залгамжлан хаан болсон. Агудаг Алтан улсын нийслэл Жунду хотын ойролцоох Дафан ууланд (大房山) Руйлин (睿陵) бунханд оршуулсан.
Эцэг эх:
Хатад, хүүхдүүд
Өмнөх -- |
Алтан улсын хаан 1115-1123 |
Дараах Үчимэй |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.