Александр Васильевич Колчак (1874 оны 11-р сарын 16-нд Санкт-Петербург хотод төрсөн- 1920 оны 2-р сарын 7-нд Эрхүү хотод буудуулан нас барсан) Оросын хаант улсын Тэнгисийн цэргийн командлагч, иргэний дайны үед большевик Засгийн газрын эсрэг цагаантаны армийг удирдаж байсан бөгөөд Орос улсын Дээд захирагч (1918 оны 11-р сарын 18-наас нас бартлаа 1920 оны 2-р сарын 7-ны өдөр хүртэл) байсан оросын улс төрийн зүтгэлтэн.

Quick Facts Александр Колчак, Бүтэн нэр ...
Александр Колчак
Thumb
Бүтэн нэр адмирал Александр Васильевич Колчак
Төрсөн газар Оросын Хаант Улс, Санкт-Петербург хот
Нас барсан газар ЗХУ. Эрхүү хот
Ажиллагаа/салбар Тэнгисийн цэргийн
Нэгж дивиз
Тулалдаанууд/дайнууд Орос-Японы дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайн
Close

Намтар

Адмирал Колчак 1874 онд Санкт-Петербург хотноо цэргийн хүний гэр бүлд төржээ. Түүний эцэг нь тэнгисийн цэргийн хошууч генерал цолтой хүн байсан байсан ба Крымын дайны үед 1853—1856 онд Севастополь хотын хамгаалалтанд оролцожээ. Дайны дараа Тэнгисийн яамны харьяа Обуховскийн үйлдвэрт ерөнхий инженер зохион бүтээгчээр ажилласан байна.

Тэрээр Петербургийн гимназид элсэн орж суралцаад 1894 онд Тэнгисийн цэргийн сургуулийг төгссөн байна. Төгсөөд 1895-1899 онд Алс дорнодын Владивосток хотод томилогдон ажиллажээ. Улмаар Оросын өрнө зүгийн тэнгисийн бааз Корнштадад томилогдон 1900 он хүртэл хойд туйл судлалын “Зарья” хөлөг онгоц дээр алба хаажээ. Маш хүнд зовлон бэрхшээлийн даван туулж аялан ирээд өөрийн хэсэг нөхдийн хамт хойд туйлд “Колчак ба Туйл” гэдэг аялал зохион байгуулж Оросын газар зүйн нийгэмлэгийн шагналаар шагнуулж байжээ. 1904 онд Орос-Японы дайны үед буцан ирж Порт-Артур боомтод томмлогдон иржээ. Тэрээр Оросын хэрэх онгоц Аскольдыг удирдан Японы хэрэх онгоц Такасогог устган Оросын эзэн хаанаас гэгээн Аннагийн одонгоор шагнуулсан байна. Гэвч тэрээр шархдан Нагасаки хотын шоронд дайн дуустал хоригдсон байна. 1905 оны 4-р сард Санкт-Петербург хотноо эргэн ирж Оросын шинжлэх ухааны академид орж ажиллан эрдэм шинжилгээний нилээд олон бүтээл туурвисан байна.

1906 онд Оросын Тэнгисийн цэргийн Жанжин штабд орж Балтын флотыг удирдсан байна. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Балтын флотыг удирдан дайнд удаа дараа ялалт байгуулж шалгарсан тул 1916 оны 4 сард контр-адмирал, 8 сард вице-адмирал цолоор тус тус шагнуулсан байна. Улмаар Хар тэнгисийн флотын удирдагч болсон. 1917 онд Орос оронд хувьсгал болж дэлхийн 1-р дайнд өөрчлөлт гарсан бөгөөд Хар тэнгисийн флотод бослого гарч үймээн самуун дэгдэж байжээ. Тэрээр бүх албан тушаалаасаа бууж Петроград хотноо ирсэн бөгөөд түр Засгийн газартай хэлэлцээ хийсэн байдаг. Удалгүй тэрээр АНУ, Европоор хэсэг аялан явж байгаад цагаантаны Түр засгийн газрыг дэмжин 1918 онд Владивосток хотноо эргэн ирсэн байна.

Тэрээр Дээд командлан захирагч “адмирал” цол авч 110,000 цэрэг бүхий арми байгуулан Омск, Уфа, Саратов хотуудыг эзлэн авч улаан оросуудаас чөлөөлж байжээ. Тэрээр тухайн үедээ хаант засгийг дахин сэргээхийн төлөө байсан бөгөөд гадны улс орнуудын дэмжлэг нилээн авсан юм. Түүний мэдэлд 300,000 км нутаг дэвсгэр 7 сая орчим хүн байсан. Мөн генерал Каппелийн удирдсан цагаантаны цэрэг Казань хотыг чехүүдийн тусламжтайгаар эзлэн авах үед Казаньд шилжүүлсэн байсан Хаант Оросын алтны нөөцийг олзолсон байна. Энэхүү хөрөнгийг Колчак Омск буюу тухайн үеийн өөрийн нийслэл хот руу зөөюөрлөсөн. Олзолсон Хаант Оросын алтны нөөцийг дээп захирагч Колчак нь өөрийн Засгийн газар болон цэрэг, армийг санхүүжүүлэхэд ашиглаж байжээ. Колчакийн байдал нь большвекуудад аюул занал учруулж эрс шийдэмгий арга хэмжээ авахад хүргэсэн. Улаан арми 1919 оны 4 сард сөрөг давшилт хийн цагаантаны хүчийг Уфа зэрэг томоохон хотоос хөөн гаргаж цагаан армийг Сибирийн зүг шахсан байна. Тухайн үед улаан армийг домогт жанжин Михаил Тухаче́вский командлан захирч бүх цагаантаныг Уралаас зүүнтийш хөөн гаргасан. Гагцхүү өмнө зүгт Антон Дени́кины арми үлдээд байсан бөгөөд Колчак тэр 2 хүчээ нийлүүлж чадалгүй салсан байдаг. Омск хотноо ихэнх хүчээ алдсан адмирал Колчак Эрхүүгийн зүг Транс-Сибирийн төмөр замаар Чехийн легионы хамгаалалтайгаар явсан боловч Эрхүүд бослого гарган хотыг хувьсгалчид хянаж байсан. Энэ үед Атаман Семёнов Эрхүү хотоос шахагдан Чита хотод түр байрлаж байжээ. Генерал Каппель 30,000 орчим цэрэгтэйгээр адмиралын араас алдарт “Сибирийн мөсөн аян”-г эхлүүлсэн. 1920 оны 1 сард Францын генерал Жаннен өөрийн аюулгүй байдлаа адмиралаар солин түүнийг хувьсгалт зөвлөлд тушаан өгсөн юм. Эрхүүгийн хувьсгалт зөвлөл адмиралд үймээн дэгдээгч гадаадын гар хөл хэмээн ял тулгасан бөгөөд В.Ленины шууд тушаалын дагуу адмирал Колчакийг цагаантаны түр Засгийн газрын ерөнхий сайд Виктор Пепеляевийн хамт 1920 оны 2-р сарын 7-нд буудан хороож цогцосыг нь Ангар мөрөн живүүлэн мөрөө балласан юм.

Гэр бүл

Түүний эхнэр Софья Фёдоровна Колчак гэдэг байсан бөгөөд тэрээр Зөвлөлтийн хувьсгалаас хойш Францад хүүгийн хамт цагаачлан амьдарч улмаар сүүлд 1956 онд нас барсан юм. Түүний хүү Ростислав Колчак 1910 онд төрсөн бөгөөд дэлхийн 2-р дайнд Францын талд Фашист германы эсрэг тулалдан дайны дараа 1965 онд нас баржээ. Хүү Александр Парис хотод амьдарч байна.

Намтарууд

  • Admiral Kolchak. M. I. Smirnov. The Slavonic and East European Review, Vol. 11, No. 32 (Jan., 1933), pp. 373–387
  • Problems of Polar Research: a Series of Papers by Thirty-one Authors. Special Publication No.7. New York, American Geographical Society, 1928.
  • The testimony of Kolchak and other Siberian materials. Stanford University Press. 1935.
  • Civil War in Siberia: The Anti-Bolshevik Government of Admiral Kolchak, Jonathan D. Smele. Cambridge University press, 1996.
  • White Siberia, N.G.O. Pereira. McGill-Queens University Press, 1996.

Цаашид унших

Гадаад холбоос

 Commons: Alexander Kolchak – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ эрдэмтний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ цэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ геологичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ газар зүйчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ дипломат төлөөлөгчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ жүжигчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ киноны хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.