Санкт-Петербург

From Wikipedia, the free encyclopedia

Санкт-Петербургmap
Remove ads

Санкт-Петербург (Орос: Санкт-Петербург) нь Оросын Холбооны Улсын хот юм. Ленинград мужийн төв бөгөөд Холбооны хотын статустай юм. Анх Нева мөрний эрэг дээр I Пётр хаан 1703 онд Санкт-Петербург хотын суурийг тавьж 9 жилийн дараа буюу 1712-1918 онуудад 200 жил Оросын Хаант Улсын нийслэл байсан.

Quick facts Санкт-Петербург Санкт-Петербург, Улс ...

Хотын нэр нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Тус хотыг байгуулсан I Пётр хааны нэрээр нэрлэгджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (19141924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (19241991) гэж нэрлэж байв. Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу мөн тус тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот юм. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий. Орчин үед оросууд Санкт-Петербург хотоо "Умард нийслэл", "Оросын Соёлын нийслэл" гэх зэргээр нэрэлдэг байна.

Уг хот нь оросын эдийн засаг, соёлын гол төвүүдийн нэг юм. Энд соёл урлагийн алдартай үзмэрүүд байдаг: Эрмитаж, Кунсткамер, Мариинский театр, Оросын үндэсний номын сан, Оросын музей, Петропавловын цайз, Исаакиевын сүм зэрэг юм.

5,3 сая хүн амтай уг хот 2018 онд 8,5 сая орчим жуулчин хүлээн авсан байна.

Remove ads

Газар зүй

ОХУ-ын баруун хэсэгт, Балтын тэнгисийн Финийн булангийн хамгийн зүүн эрэг дээр, Нева мөрний адагт оршино. Тус улсад томоохонд тооцогдох боомт хот, төмөр зам, агаарын замын чухал зангилаа бөгөөд улсдаа Москвагийн дараа хоёрдугаарт орох хот юм.

Нева мөрний бэлчир дэх арлууд болон хоёр эргээр орших тус хотод усан сувгийн сүлжээ ихэд хөгжсөн. Цагаан тэнгис, Днепр мөрөн, Ижил мөрөн хүртэл усан зам татагдсан байдаг тул Каспийн тэнгис, Урал гол, Ижил мөрнөөс Балтын тэнгист гарах гарц болдог юм. Боомтын ус 11-4 сард хөлддөг ч мөс хагалагч онгоцны тусламжтайгаар усан замаа хадгалсаар байдаг. Хотын төвөөр суваг, далан сүлжсэн байдаг, үзэсгэлэнтэй хот тул "Умардын Венец" ч гэж нэрлэдэг.

Remove ads

Хүн ам

Хотын хүн ам 2025 оны байдлаар 5,652,922 байв. Санкт-Петербург бол Оросын хоёр дахь хамгийн олон хүн амтай хот. Энэ нь мөн Европын нийслэл биш хоёр дахь хамгийн олон хүн амтай хот (Истанбулын дараа) юм. Энэ бол дэлхийн нэг сая гаруй хүн амтай хамгийн умард хот юм. 2020-2021 оны Бүх Оросын хүн амын тооллогын урьдчилсан мэдээллээр 2021 оны 10-р сарын 1-ний байдлаар Санкт-Петербург хотын хүн ам 5.6 сая орчим хүн амтай байжээ.

2021 оны Бүх Оросын хүн амын тооллогын дагуу Санкт-Петербургт 170 гаруй үндэстэн, угсаатны төлөөлөгчид амьдардаг байсан. Үүнд: Оросууд - 3 сая 949 мянган хүн (үндэсний харьяаллаа тодорхойлсон нийт хүн амын 92%), Украинчууд - 87 мянган хүн (2%), Беларусьчууд - 54 мянган хүн (%) - 27 мянган хүн (%), 18% , 73 мянган хүн. Татарууд - 36 мянган хүн (0.83%), Арменчууд - 19 мянган хүн (0.45%), Азербайжанчууд - 16.6 мянган хүн (0.39%), Гүржүүд - 10.1 мянган хүн (0.24%), Чуваш - 6 мянган хүн (0.14%), Польшууд - 4.5 мянган хүн (0.10%), Солонгосчууд -9.0 мянган хүн. хүн (0.09%), Германчууд - 3.8 мянган хүн (0.09%).

Quick facts Санкт-Петербург, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Санкт-Петербург
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −5.1 −4.1 1.1 8.1 15.6 20.1 21.9 20.0 14.5 8.2 2.0 −2.3 Ø 8.4
Мин. Температур (°C) −10.7 −9.7 −5.2 0.6 6.5 11.4 13.9 12.8 8.1 3.4 −1.9 −7.1 Ø 1.9
Тунадас (мм) 38 31 35 33 38 58 80 81 69 67 56 51 Σ 637
Нартай цаг (h/d) 0.7 1.9 4.0 6.0 8.4 9.2 8.6 6.9 4.3 2.3 0.9 0.4 Ø 4.5
Бороотой өдөр (d) 10 9 9 7 7 9 10 11 12 12 12 12 Σ 120
Усны температур (°C) 1 0 0 1 5 12 17 16 12 8 5 2 Ø 6.6
Агаарын чийгшил (%) 85 83 78 71 64 67 72 77 81 83 86 87 Ø 77.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−5.1
−10.7
−4.1
−9.7
1.1
−5.2
8.1
0.6
15.6
6.5
20.1
11.4
21.9
13.9
20.0
12.8
14.5
8.1
8.2
3.4
2.0
−1.9
−2.3
−7.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
38
31
35
33
38
58
80
81
69
67
56
51
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet, wetterkontor.de
Remove ads

Түүх

Thumb
1910 оны үеийн хотын газрын зураг

Санкт-Петербургийг Их Петр хааны зарлигаар 1703 оны 5 сарын 27 (Григорийн тооллоор. Тухайн үед Орост мөрдөгдөж байсан Юлийн тоолол ёсоор 5 сарын 13)-д бий болсон.

Умардын их дайны явцад Шведээс булаан авсан Балтын тэнгис, Финландын булангийн эрэг дэх Ингерманландад шинэ хотыг барьжээ. Мөн хотыг хамгаалах зорилгоор Петропавловск цайзыг барьсан бөгөөд 10,000 гаруй хүний амь насны өртөгтэй боссон хот гэгддэг.

Thumb
Смольныйд ЗХУ байгуулагдсаныг зарласан бөгөөд нийслэлийг Москвад шилжүүлэх хүртэл тус улсын засгийн газар байрлаж байв.

1917 онд гарсан Февралийн хувьсгал, Октябрийн хувьсгал өрнөсөн голомт бөгөөд большевикууд засгийн эрхийг авч, Владимир Ленин төрийн Думыг тараасан, хувьсгалын төв билээ.

Орос, Финландын хил хажуухнаар нь өнгөрдөг байсан учир Иосиф Сталин Финландад хандаж "Их бууны тусгал" газрыг ЗХУ-д шилжүүлж өгөхийг шаардсаныг Финланд улс татгалзсанаар 1939 онд Өвлийн дайн буюу Зөвлөлт-Финландын дайн гарч байсан түүхтэй. Финландчууд сайн байлдсан хэдий ч 1940 онд ЗХУ-ын хүссэн үр дүнтэйгээр гал зогсоох гэрээ байгуулсан юм. Энэ нь төвийг сахисан орон байсан Финланд улсыг Тэнхлэгийнхний талд орох үүдийг нээсэн гэж болох юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Финланд, Нацист Германы армиудын бүслэлтэд Ленинград хот 900 орчим хоног хоригдсон билээ (Ленинградын бүслэлтийг үзнэ үү). Хөлдсөн Ладог нуураар дамжуулан хотыг хоол хүнс, эм тариагаар залгуулан, бүслэлтийг давж гарсан юм.

ЗХУ-ын үед 2 дахь том хот болох Ленинградын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нь тус улсад нэр нөлөө бүхий албан тушаал байв.

1998 онд Царьское Село байдаг Пушкин хот, Кронштадт зэрэг ойр орчмын 8 хот, 17 сууринг тус хотод нэгтгэснээр хотын газар нутаг нэлээд тэлжээ.

Тус хотоос ОХУ-ын 2 дахь ерөнхийлөгч Владимир Путин төрөн гарсан юм.

2008 оны 5 сард ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх тус хотод байрлах болсон байна.

Засаг захиргааны нэгжүүд

Thumb
Санкт-Петербург хотын засаг захиргааны нэгжүүд

Санкт-Петербург хот нь 18 дүүрэгт хуваагдана.

  1. Адмиралтейский
  2. Василеостровский
  3. Выборгский
  4. Калининский
  5. Кировский
  6. Колпинский
  7. Красногвардейский
  8. Красносельский
  9. Кронштадтский
  10. Курортный
  11. Московский
  12. Невский
  13. Петроградский
  14. Петродворцовский
  15. Приморский
  16. Пушкинский
  17. Фрунзенский
  18. Центральный
Thumb
Эрмитаж
Thumb
Михайловскийн ордон

Алдартай Уугуул иргэд

Борис Щербаков-театр, кино жүжигчин

Zara-жүжигчин, дуучин

Константин Хабенский-театр, кино жүжигчин

Ксения Раппопорт-кино, театрын жүжигчин

Михаил Боярский-театр, кино жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч

Оксана Акиншина-жүжигчин

Александр Розенбаум-дуучин, зохиолч, жүжигчин

Алексей Тайчер-бизнес эрхлэгч, санхүүч[8]

Дмитрий Доев-Гүйцэтгэх Захирал[9][10]

Зам тээвэр

Thumb
Санкт-Петербургийн метроны сүлжээний зураг

Санкт-Петербургийн метро нь 2009 оны байдлаар 5 шугам, 63 өртөөтэй. Мөн төмөр замын 5 өртөө тус хотод бий. Трамвай, троллейбуснууд нийтийн тээвэрт үйлчилдэг.

Эгч дүү хотууд

Remove ads

Ихэр хотууд

Цагийн бүс

Тус хот нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст оршино. Зуны цагийн үедээ UTC+4 болно.

Зургийн цомог

Цахим холбоос

 Commons: Санкт-Петербург – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads