From Wikipedia, the free encyclopedia
Боксер хөдөлгүүр нь олон цилиндрт-эзэлхүүний бүлүүрт хөдөлгүүрийн нэгэн хэлбэр ба ихэвчлэн дотоод шаталтын хөдөлгүүрээр ашигладаг.
Боксер хөдөлгүүрийг 1896 онд Карл Бенц зохион бүтээжээ. Бенц түүнээ „Контра хөдөлгүүр“ гэж нэрлэсний учир нь хоёр цилиндр нь эсрэг чиглэн байрласан байснаас үүдэлтэй бөгөөд энэ хөдөлгүүрээ „Dos à Dos“ (францаар: нуруу нуруугаараа) тэргэнд 1897 онд анх удаа угсарсан байна. Эхний боксер хөдөлгүүрийн цуврал нь зөвхөн агаарын хөргөлттэйгээр хийгдсэн ба угсарсан жишээнд Фолксваген Кийнфер, Ситроэн 2CV орно. Орчин үеийн дөрөв ба зургаан цилиндрт боксер хөдөлгүүрүүд нь усан хөргөлттэй байдаг ба үүний жишээнд Субару болон Поршегийн олон загварууд ордог.
Боксер хөдөлгүүр нь дандаа тэгш тоотой цилиндрийн тоотой байх ба ихэвчлэн дөрвөн тактын хөдөлгүүрүүд байна. Цилиндр буюу цилиндрийн банк нь өөр хоорондоо эсрэг чиглэлд (банкны өнцөг 180°) бага зэргийн зөрсөн байрлалтай байна.
V-хөдөлгүүрээс ялгарах ялгаа
180°-V-хөдөлгүүрээс ялгарах ялгаа нь шатуны тахир гол дээр байрших байрлал:
Wiktionary: Боксер хөдөлгүүр – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.