Давид Вилья
From Wikipedia, the free encyclopedia
Жаал хочит[3] Давид Вилья Санчес (исп. David Villa Sánchez, 1981 оны 12 сарын 3-нд Испанийн Туйльяд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин. Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, Испанийн лигийн Барселона[4][5] багийн 7 дугаарын өмсгөлтэй довтлогч юм. Тэрээр 1991-1999 онд Лангрео хэмээх Испанийн хоёрдугаар лигийн клубт тоглож байгаад 1999-2001 оны хооронд мөн лигийн Спортинг Хихон B багт тоглож байв. 2001-2003 онд дээд лигийн Спортинг Хихон клубт дэвшин тоглосон. 2003 онд Реал Сарагоса багт очиж 2005 он хүртэл тоглосон. Давид Вилья үүнээс хойш 2010 он хүртэл Валенсиа багт тоглож байгаад 2010 онд Барселона багт 40 сая еврогийн үнэтэйгээр очсон юм. Давид Вилья 2007-2008 онд Валенси багийнхаа хамт Испаний Эзэн хааны цомын тэмцээнд (исп. Copa del Rey) Хетафег 3-1 харьцаатайгаар буулган авч аваргалсан. Түүний рекорд нь 2008-2009 онд Валенсиад тоглож байх үедээ үзүүлж байсан ба 40 тоглолтод 30 гоол оруулсан амжилт юм. Одоо тэр дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Испанийн шигшээ багийн урд бүст зүтгэх гарааны довтлогч юм. Шигшээ багтаа 63 тоглолтод оролцож 43 гоол оруулж Испанийн бүх цаг үеийн мэргэнбуучдын жагсаалтын хоёрудугаарт Раулын ард[6] бичигдэж байна. Испанийн шигшээ багт Фернандо Торрестэй хамт довтолдог. Тэрээр 2008 онд Австри болон Швейцари улсад зохион байгуулагдсан Евро 2008 буюу Европын аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч (4 гоол) болж, 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж буй 19 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мөнгөн шаахайн эзэн (5 гоол) болсон. Испанийн шигшээ багийнхныхаа хамт дээрх хоёр тэмцээнүүдэд түрүүлсэн билээ.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Давид Вилья Санчес[1] | ||
Өндөр | ft 0 in (0.00 м)[2] | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Барселона | ||
Дугаар | 7 | ||
Өсвөрийн баг | |||
1991–1999 | Лангрео | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1999–2001 | Спортинг Хихон B | 65 | (25) |
2001–2003 | Спортинг Хихон | 80 | (38) |
2003–2005 | Сарагоса | 73 | (32) |
2005–2010 | Валенсиа | 166 | (108) |
2010– | Барселона | 7 | (2) |
Шигшээ баг‡ | |||
2000–2003 | Испанийн шигшээ баг (21-ээс доош нас) | 7 | (0) |
2005– | Испани | 69 | (45) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 10 сарын 23. † Гараа (Гоол). |