Дагуур ястан
From Wikipedia, the free encyclopedia
Дагуур (Хятад: 达斡尔族 Dáwò'ěr zú) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын ӨЗО, Хармөрөн муж, Шинжаан Уйгурын ӨЗО-д тархан суурьшсан угсаатны нийтлэг. Хятадын засгийн газраас тэднийг Монголчуудын тоонд оруулдаггүй. 2000 онд 132,394 Дагуур хүн тоологдсноор бол Хятадын 56 угсаатнаас тоогоороо 34-д орно.[2]
Томоохон хүн амтай улсууд | |
---|---|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Хармөрөн муж, Шинжаан Уйгурын өөртөө засах орон | |
Хэлнүүд | |
1999 онд Дагуур хэлтний тоо 96,085 байв.[1] | |
Шашин | |
Буддын шашин, Бөөгийн шашин | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Кидан, Монгол |
Дагуур угсаатан өнөө Өвөр Монголын Хөлөнбуйрын Мориндаваа - Дагуурын өөртөө засах хошуундаа голчлон суудаг. 2000 онд Өвөр Монголд 77,188 (үүнээс Хөлөнбуйрт 70,287), Хармөрөнд 43,608 тоотой байна. Шинжааны Тарвагатайд Чин улсын үед очсон Дагуурын хойчис тэндхийн Монголчуудтай холилдон нилээд нь уусчээ.
Дагуурууд Алтай хэлний язгуурын Монгол хэлний бүлэгт харъяалагддаг хэлтэй. 1999 оны нэгэн тооцоогоор 96,085 (дөрөвний гурав нь) нь Дагуур хэлээрээ хэлэлцэж чаддаг ажээ.[1]